УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба прокурорын байгууллагаас 2011- 2014 онд хийсэн ажлын талаар өдөр тутмын хэвлэлээр нийтлэгдсэн мэдээ мэдээллийг нэгтгэн эмхэтгэж “ Прокурорын байгууллага – хэвлэлийн хуудснаа “ гэсэн ном гаргажээ. Энэхүү номонд прокурорын байгууллагаас сүүлийн 4 жилд хийсэн ажил , Улсын Ерөнхий Прокурор , түүний орлогч , хэлтсийн дарга нараас хэвлэлд өгсөн ярилцлага, олны анхаарал татсан эрүүгийн хэргийн шийдвэрлэлт, хийсэн хяналт шалгалтын тухай мэдээ мэдээлэл зэрэг 300 гаруй материал багтсан бөгөөд прокурорын байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод , нээлттэй явуулахад чиглэгдсэн арга хэмжээний нэг хэсэг болсон байна.























































