Баянгол дүүргийн есдүгээр хороонд хутгалагдсан хүн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийхэд 36 настай эмэгтэй Б гэгчийг түүний нөхөр болох 38 настай А гэгч нь согтуурсан үедээ хутгалж гэмтээсэн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.Мөн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо “Цэлмэг” дэлгүүрийн гадна зодоон болоод байна гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн мөрөөр очиж шалгахад СХД-ийн 22-р хороонд оршин суух Б гэгчийг Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 23 настай М нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож танхайрсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































