Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголдоо тэргэнцэртэй бүжгийн төрлийг гаргаж хөгжүүлэхийг зорьж явна...

2014-12-23
0
ЖИРГЭХ

   tsomoХэдхэн хоногийн өмнө манайд анх удаа  “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнийг “Бид чадна” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал сайтын санаачлагаар НАМЗХ-ын дэргэдэх “Бриллиант” эмэгтэйчүүдийн клуб  зохион байгуулсан.  Өмнөх жилүүдэд “Wheelchair fashion show” нэрээр болдог байсан тэргэнцэртэй сайхан бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг энэ арга хэмжээ хүрээгээ өргөжүүлэн тэлсэн нь бахархууштай үйл юм.  Бид энэ удаа наадмын тэргүүн байрын шагналт Монголын анхны Тэргэнцэртэй сайхан бүсгүй Д.Цолмонтой уулзаж ярилцлаа.

-Тэмцээнд хичнээн төрлөөр өрсөлдөж, ямар оноогоор тэргүүн байр эзэлсэн бэ?


-Хоёр сарын өмнөөс тэмцээний үйл ажиллагаа эхэлсэн. Явцын дүн 50 хувь, тайзан дээрх дүн 50 хувь гсэн харьццагаар үнэлгээг хийсэн.  Явцын дүн гэдэг нь оролцогч цагтаа ирэх, таслахгүй байх, идэвхтэй оролцох, бусадтайгаа харилцах харьцаа зэрэг  үйл ажиллагааг дүгнэдэг. Хоёр сарын тэмцээний явцад шүүгчид бидний дунд байж үнэлгээ дүгнэлтээ хийсэн. Эцсийн шатанд тайзан дээр өөрийгөө хэр сайн авч явж байна? өөртөө хэр итгэлтэй байна? гэдгийг харсан.  Түүнчлэн асуулт хариултын шатнаас оюунлаг талыг нь шүүсэн.

-Тэргэнцэртэй сайхан бүсгүй гэхээр хүмүүст содон санагдсан болов уу? Бусад өрсөлдөгч охидынхоо талаар юу хэлэх вэ?


-Манай оронд түрүү жилээс л эхлэн “Тэргэнцэртэй мисс”, “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах  шоу тэмцээн болдог болж байгаа. Харин гадаадны орон ийм төрлийн тэмцээн, уралдаан олон жил дараалан нэлээн өргөн хэмжээгээр болдог. Гадаадын орнууд хоорондоо өрсөлдөх нь ч бий.  Би дотроо яг ийм үйл ажиллагаа Монголд маань болоосой гэж мөрөөддөг байлаа. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, оюунлаг , хамгийн сайхан чанараараа өрсөлдөхүйц, бүгд сайхан бүсгүйчүүд байсан. Тэд тайзны ард нүүрээ будуулаад, хувцсаа өмсөөд гараад ирэхэд үнэхээр гайхалтай харагдаж байсан. Би дотроо тэдний гоо үзэсгэлэнг биширч, өрсөдөгчийн хувиар битүүхэндээ айсан шүү.

-Гэхдээ та чадсан...?

-Тийм ээ. Хэдийгээр би тэргүүн байрт шалгарсан боловч миний хувьд бусад охидууд маань ч тэргүүн байрт шалгарсан гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр бүр гэрээсээ гарч олонтой хөл нийлүүлж, нийгэмд өөрсдийгөө таниулаад байдаггүй. Тийм болохоор адил зовлон бэрхшээлтэй хүмүүсийнхээ төлөөлөл болж, тайзан дээр гарч ирсэн өрсөлдөгчид маань зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, хүчирхэг  охидууд байсан.

-ТВ төслийн оролцогчид тэргэнцэр гардуулж харагдсан. Их олон хүн дэмжсэн байх аа?

tsomo 2
-“Улс төрд шинэ манлайлагч” төслийн оролцогчид одоогоос хоёр сарын гаруйн өмнө надтай холбогдсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж буй төслөөрөө тухайн хүний биеийн онцлогт тохирсон тэргэнцэрийг Монголдоо захиалан хийлгүүлнэ гээд хэмжээ авсан.  Хүн зөвхөн өөртөө таарсан гутал өмсдөгтэй ижилхэн яг надад таарсан тэргэнцэр хийж өгсөнд баяртай байгаа. Би төслийн багийнхнаасаа тэмцээн ирж үзэхийг урьж утсаар ярихад “Бид хөдөө явлаа,ажил ихтэй байгаа тул амжихгүй нь” гэж хэлсэн.  Тэгтэл тэмцээний үеэр би тайзан дээр гарах бэлтгэлээ хийж байтал төслийн багийнхан маань гэнэт надад зориулан хийлгэсэн тэргэнцрийг бариад л ороод ирсэн. Үнэхээр сюрприз байж чадсан. Надад өөртөө итгэх итгэл, эрч хүчийг өгсөн шүү. 

-Таныг оюутан гэж дуулсан юм байна?


-Тиймээ. “Чингис Соосэ” их сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Гадаад харилцааны ангид сурдаг. Саяхан ээж болсон учир чөлөө авчихсан байгаа. Хүү маань одоо есөн сартай.

-Өөрийгөө хөгжүүлж, боловсруулахын тулд эрүүл хүнээс ч дутамгүй зүтгэж байгаа тань бахархмаар санагдлаа. Тулгардаг бэрхшээлээсээ хуваалцахгүй юу?

-Тэргэнцэр маань жижиг учир хичээлдээ явахад багагүй бэрхшээл тулгарна. Том тэргэнцэр дээр суухаар манай сургууль руу явдаг автобусны хаалга голдоо төмөртэй учир багтахгүй орох боломжгүй. “Улс төрд  шинэ манлайлагч” төслийн багийнхны бэлэглэсэн тэрэг стандартад нийцсэн, машинд авч явахад авсаархан, надад яг таарчихсан болохоор бэрхшээл тулгарахгүй боллоо гэж бодож байна. Чухал хэрэгцээтэй зүйлийг бэлэглэхээр хүн олзуурхаж, маш их баярладаг юм байна.

-Хэзээнээс ямар шалтгааны улмаас тэргэнцэрт суух болсон юм бэ?

-Нуруу нугасны хавдартай гэж оношлогдож  2005 оноос хойш тэргэнцэр дээр сууж байна.

-Одоо өвчний байдал хэр байна. Хөл дээрээ босох магадлал бий юу?


-Манай улсад энэ өвчний эмчилгээ одоогоор байхгүй. 2005 онд хавдраа авахуулсан. 2007 онд нуруугаа үзүүлэхэд наалданги үүсчихсэн байна гэсэн. Тийм болохоор хөл дээрээ босох магадлал муу. Тэгэхдээ хүн сэтгэлийн тэнхээтэй, баяр баясгалантай байж өөрийгөө авч явж, эрүүл байлгаж чаддаг юм болов уу гэж бодсон. Яагаад гэхээр миний өвчин яг оношоороо одоогийнх шиг ийм байх боломжгүй, мэдээ орохгүй гэсэн. Тэгэхдээ би өөрийнхөө сэтгэлийн дэмээр, зүтгэлээр багахан мэдээ орсон. Одоо би хөлөө дахин мэдэрч эхлээд байгаа.

-  Гадагшаа явж эмчлүүлье гэвэл ...?


-Тэрийг судалж үзээгүй. Өвчнийхөө оношийг тодорхой гаргачихаад судлаад үзвэл боломж байх нь бий гэж хүмүүс хэлдэг л дээ. Мэдээж хэрэг хүн л болсон хойно хоёр хөл дээрээ зогсож, алхахыг маш их хүсдэг.

-Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ сурна, янз бүрийн сайхан үйл ажиллагаанд оролцоно, тэмцээн уралдаанд өөрийгөө сорино. Та олон хүнд үлгэрлэж чадаж байна. Энэ их эрч хүчийг хаанаас авдаг вэ?

-Гэр бүлийнхнээсээ эрч хүч авдаг. Манай гэр бүлийнхэн надад маш их дэмжлэг үзүүлдэг.  Ер нь гэртээ дэмий суух хэрэггүй гэж боддог. Гэрт суулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Зорилготой тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Зорилготой байж байж л хүн одоо байгаа байрандаа гацахгүйгээр урагш алхаж чадна.

-Сургуулиа төгсөөд юу хийх вэ? Цаашдынхаа зорилго хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Хүү маань одоо есөн сар хүрчихлээ. Дараа жилээс сургуульдаа сураад эхэлнэ гэж бодож байгаа.  Ер нь юмнаас хойш суулгүй үргэлж урагш тэмүүлж амьдарна гэж боддог. Тиймээс ч миний чадах юу байна тэр бүгдийг оролдоод үзнэ. Би бүжигт дуртай л даа. Тиймээс Монголдоо тэргэнцэртэй бүжгийн төрлийг гаргаж хөгжүүлэхийг  зорьж явна.  Одоохондоо нялх хүүхэдтэй болохоор ажил нь арай эхлээгүй байна. 

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?


-Сүүлийн хоёр сард тэмцээндээ оролцоод гэрээс гарах нь их байлаа. Манай гэр Толгойтын “Нарангийн гол”-д байдаг болохоор тэр бүр таксигаар явж чаддаггүй. Тийм болохоор хүйтэн нойтон гэж гололгүйгээр автобусандаа суугаад л явчихдаг. Бусад үед гэртээ хүүгээ хараад л өдөр өнгөрнө. Гадуур явж байгаад гэртээ ирэхээр хүү минь намайг маш их саначихсан байдаг шүү.

-Гэр бүлийнхээ хүнтэй анх яаж танилцаж байв?

-Гэр бүлийнхээ хүнтэй тэргэнцэртэй болсоны дараа  танилцаж байсан. Зургаан жил найзалсан. Тэгээд хүүхэдтэй болоод гэрлэсэн. Тэр минь намайг ойлгож, дэмждэгт маш их баярладаг.

-Тэгтэл хадмууд чинь хэрхэн хүлээж авсан бэ?

-Зарим хүмүүс тэргэнцэртэй хүн гэдгийг нэлээн хүндээр тусгаж авдаг юм шиг санагддаг. Тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй гэдэг талыг тодоор харж, илүү томруун хүлээж авдаг. Манай нөхрийн талынхан бол надад тийм хүний ялгаа гаргаж хандаагүй. Байгаагаар минь хүлээж аваад, өөрийн хүүхэд шигээ ханддаг.

-Хүүхэд тээх явцад хүндрэл байв уу?

-Би их хөдөлгөөнтэй. Байнга гэртээ суугаад байж чаддаггүй болохоор гэдсэн дэх хүүхдээ долоон сар хүртэл гадуур их явдаг байсан. Сүүлийн саруудад гэдэс нилээн томрохоор цөс шахагдах, гэдэс гүйлгэх зэрэг асуудал л гарч байсан. Айхтар хүндрэл гарч байгаагүй. 

-Ажил эрхлэх тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Би өмнө Мобиком компанид оператораар ажиллаж байсан. Сургуульд сурах гээд ажлаасаа гарсан. Мобиком нь “Home agent” гээд гэрээр ажиллах төслийг бий болгож явуулж үзсэн. Одоохондоо арай боломжгүй учир тэр төслийг хойшлуулчихсан. Төслийг илүү сайжруулах чиглэлийн ажил явагдаж байгаа учир одоохондоо хэрэгжих боломжгүй байгаа.

Ярианы төгсгөлд тэрбээр өөрийнхөө зохиосон шүлгээ уншиж өгсөн юм.  

“Намайг хайрлаач”

Болор мөнгөн дуслын болзоо нь болж явъя
Борхон зүрхний чинь бодол нь болж явъя
Сэтгэл зүрхний чинь сэлүүр нь болж явъя
Сэргэлэн цовоо харцны чинь гал дөл нь болж явъя
Гараас минь атгаад
Гал шиг гурван үгийг хэлээрэй
Ганцхан секундээс илүү
Намайг бүү хүлээлгээрэй
Хайрлаж яваарай намайг
Хан хорвоод ганцааранг минь бүү үлдээгээрэй.
Дурлал хайрын болзоонд очих бүрийд
Дусал нулимс ч надаас бүү унагаарай.
Дурлалыг надад мэдрүүлэхдээ
Дуусашгүй амттай жаргал гэж мэдрүүлээрэй
Дундаа тавьж уух дарс шиг гашуун  шиг гэж бүү бодогдуулаарай
Далай шиг тэр их хайрын давсыг нь надад бүү амсуулаарай
Далангаас өндөр давааг туулчихсан болохоор
Дарсны гашууныг бүү сөхөөрэй
Намайг хайрлах хэцүү гэж бүү бодоорой
Нандин зүрхэндээ жаргаана гэж өөртөө амлаарай.




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ж.Энхбаяр: Нүүрсний экспорт 37.8 сая тонн, зэсийн экспортын хэмжээ 870 мянган тоннд хүрээд байна
    19 мин
  • Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
    43 мин
  • “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” арга хэмжээ боллоо
    46 мин
  • Олимпын таеквондогийн ААШТ энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо эхэлнэ
    1 цаг 5 мин
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
    1 цаг 30 мин
  • Сингапур улс үе тэнгийн дээрэлхэлт хийсэн хүүхдүүдийг "ташуурдаж шийтгэдэг" байх шинэ журам баталжээ
    3 цаг 24 мин
  • Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
    3 цаг 56 мин
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
    4 цаг 33 мин
  • ГЕГ: Дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
    5 цаг 3 мин
  • “Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 15 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    5 цаг 27 мин
  • Надад жаахан даруу зан байсан бол би төгс хүн байх байлаа
    5 цаг 48 мин
  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    6 цаг 3 мин
  • Цахим орчинд бага насны хүүхдүүдийг садар самуун үйлдэлд уруу татсан хэрэгт шалгагдаж байсан “Б”-г БНСУ-аас албадан авчирлаа
    6 цаг 8 мин
  • С.Баярцогт: Таван дэд дарга бол Ардчилсан нам эв нэгдлийн төлөө нэгдэж чадсаны илэрхийлэл
    6 цаг 25 мин
  • Дэлхий дахинд айдас төрүүлээд буй хантавирусын тухай таны мэдэх ёстой бүх зүйл
    6 цаг 54 мин
  • Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэв
    6 цаг 55 мин
  • ТОЙМ: Иранд болж дайны талаарх хамгийн сүүлийн үеийн сонин хачин
    7 цаг 5 мин
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
    7 цаг 9 мин
  • Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо
    7 цаг 9 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
24 баримт
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК