“Сэлэнгэпресс” хэвлэлийн газраас “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийг шинэчлэн бүтээжээ. Мэргэжлийн байгууллагууд, салбар салбарын эрдэмтэдийн дөрвөн жилийн хөдөлмөрийн үр шимээр уншигчдын хүртээл болж буй уг бүтээл гурван боть байх бөгөөд эхниий хоёр боть нь уншигчдын ширээнд очиж эхэлсэн байна. Харин гурав дахь ботийг нь цагаан сараас өмнө уншигчдын хүртээл болгох юм байна.






















































