Өнгөрсөн ням гарагт Сара-соте хотноо болсон сонирхогчийн гольфын нэгэн тэмцээний үеэр Америкийн Гус Андреоне гэдэг 103 настай эрхэм ганцхан цохилтоор бөмбөгийг нүхэнд оруулжээ. Ингэснээр Гус хамгийн ахмад насандаа ийм амжилт үзүүлсэн гольфчин болжээ. Өмнө нь 2007 онд Элси Маклин гэгч тамрчин 102 настайдаа энэхүү рекорд амжилтыг эзэмшдэг байжээ.






















































