"III,IY хорооллын нэгэн саунд үйлчлүүлж байсан залууг БНСУ-ын иргэн П гэгч хүчирхийлсэн хэрэг саяхан гарчээ. Уг хэрэг гарсны дараа хохирогч гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилж, саатуулаад байгаа юм байна. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс хийсэн шинжилгээгээр сэжигтэн болох ижил хүйстнээ сонирхогч солонгос эр ДОХ-ын халдвартай болохыг тогтоожээ. Хохирогчийн хувьд одоогийн байдлаар ДОХ-ын халдвараар халдвархалдварласан эсэхийг бүрэн тогтооох боломжгүй байгаа гэнэ. Учир нь, хүний дархлал олдмолын вирусын нууц байх үе нь хэдэн жилээр ч үргэлжилж болдог учраас хохирогчыг илүү өндөр хүчин чадалтай лабориторт шинжлүүлэхээр болсон байна" гэх мэдээлэл гараад байгаа.
Тэгвэл мэдээллийн мөрөөр холбогдох албаны хүнээс тодруулахад "Ийм хэрэг огт гараагүй. Ташаа мэдээлэл байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)