Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгой Монголын зовлон болсон уу

2015-1-26
0
ЖИРГЭХ

    С.Баяр Ерөнхий сайдын ажлаа өгсний яг маргааш Лондонгийн хөрөнгийн бирж дээр “Рио Тинто”-гийн хувьцааны ханш унаж байлаа. Хуучнаар бол “Москвад найтаахад Монголд хамрын ханиад тусна” гэдэг шиг л үйл явдал тэгэхэд болсон. Яагаад гэвэл С.Баяр бол Оюутолгойн гэрээг батлуулсан Ерөнхий сайд байсан. Энэ хүний огцролтоос болж Оюутолгойн хувь заяа хөдөлж мэдэх учраас хувьцааны ханш хөдөлсөн нь тэр байв.
gerr1
Н.Алтанхуяг Ерөнхий сайдын ажлаа өгсний яг маргааш “Туркойз хилл”-ын хувьцааны ханш бас л уналаа. Монголын улс төрийн тогтворгүй байдал нь Оюутолгойн зах зээлийн үнэлгээнд нөлөөлж буй нь энэ. Гэхдээ С.Баярын эмийн чөлөөний үеийнхээс ялгаатай нь Н.Алтанхуягийн огцролтыг эерэг дохио болгох гэсэн мэдэгдлийг хөрөнгө оруулагчид эхэлж хийв. “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн хийсэн “Шинэ Засгийн газар байгуулагдсанаар Оюутолгой төсөл дээр нааштай үр дүн гарна гэж найдаж байна” гэсэн мэдэгдэл үүнийг илтгэнэ.

Монголын Засгийн газартай нэг завинд сууж явсан хөрөнгө оруулагчид яагаад ийм мэдэгдэл хийсэн нь сонирхолтой. Улс төрийн тогтворгүй байдал үргэлж л Оюутолгой төсөлд тушаа болж ирснийг тэд уг нь хамгийн сайн мэднэ. Гэвч энэ удаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн огцролтыг өөрсдөдөө олдсон боломж болгож харсан нь “Харилцан ойлголцлын санамж бичиг”-тэй холбоотой байжээ. Тодруулбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцрохоос нэг сарын өмнө хөрөнгө оруулагч талаас Монголын Засгийн газарт энэхүү санамж бичгийн төслийг ирүүлсэн юм байна.

Энэ бичигт дурдсанаар бол Монголын талаас өнөөг хүртэл Оюутолгой төсөл дээр тавьж байсан асуудлуудад буулт хийх агуулга тусчээ. Анхны хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэмэгдсэнийг шууд хүлээн зөвшөөрөх тухай агуулгатай ганцхан заалтаас нь л энэ бүхнийг харж болох нь. Хөрөнгө оруулагчдын Засгийн газарт тулгасан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн 2.4.b-д “Зардлын зөрүүний талаар хангалттай тайлбар хийгдсэн бөгөөд талуудын хооронд 1-р шатны зардалтай холбоотой шийдэгдээгүй ямар нэгэн асуудал болон сөрөг дүгнэлт байхгүй болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт анх төлөвлөж байснаас бараг гурван тэрбум ам.доллараар нэмэгдснийг зүгээр л сөрөг дүгнэлтгүйгээр хүлээн зөвшөөрөх тухай энд туссан байх юм. Түүнчлэн Оюутолгой төслийнхөн 130 сая ам.долларын татвар төлөөгүй асуудлыг орхих ёстой гэсэн агуулга энэхүү санамж бичигт дурдагджээ. Юу гэхээр, Оюутолгойн далд уурхай буюу хоёр дахь шатны санхүүжилтийг хийхийн тулд “Хувьцаа эзэмшигчдийн дунд үлдсэн эсвэл хүлээгдэж байгаа хувьцаа эзэмшигчийн аливаа асуудал, маргаан, санал зөрөлдөөн байхгүй байх” гэсэн заалт байна. Энэ нь Монголын тал маргалдаж байгаа бүх асуудлаараа буулт хийгүй бол Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт хийгдэхгүй гэсэн сануулга ч гэж уншигдаж байна.

Энэ мэт багагүй шахалтууд уг “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т тусгагджээ. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдын зүгээс түрүүчийн Засгийн газрын үед тавьсан энэхүү саналаа одоо ч дахин зүтгүүлж буй аж. Өөрөөр хэлбэл, Монголд нэг Засгийн газар огцорч, нөгөө нь байгуулагдсан ч тэдний хувьд “Санамж бичиг” нэртэй шаардлагаа өөрчлөхгүй байхаар шийдсэн бололтой. Саяхан энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн нь анхаарал татсан юм. Тэрээр “Зарим нь голоо тасартал бүсээ чангалж байхад зарим нь бүсээ тасартал гэдсээрээ таргалж байна” гээд энэ бүхний учиг шалтгааныг УИХ хэлэлцэх ёстой гэж онцолсон. Түүний үзэж буйгаар нэг шалтгаан нь Оюутолгой аж. Тэрээр энэ тухайгаа “Энэ бол хэдхэн хүний биш, нийт монголчуудын зовлон. С.Баярцогт сайд аа, Оюутолгойнхон харилцан ойлголцлын санамж бичиг нэртэй шаардлага явуулсан гэж сонссон. Тэр нь чухам юу юм бэ. Бидэнд үзүүлээч. Та ганцаараа л зовоод байх юм, наадахь чинь Монголын зовлон” гэж хэлсэн.

Уг нь Оюутолгой төслийг Монголыг хөдөлгөх хүч гэж бүгдээрээ харж байсан. Улсын Ерөнхийлөгч нь хүртэл энэ төслийг эхлэх үед “Монголчууд улсаараа урагшаа нэг алхлаа” гэж мэдэгдэж байсан нь саяхан. Харин одоо Г.Уянга гишүүний хэлсэн шиг улсын маань зовлон нь Оюутолгой болсон гэж үү.

                                                                                    Үндэсний шуудан сонин
        Ч.Сансар



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (103.229.123.234)
    бие даагчдын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр даваасүрэн гишүүний оюутолгойн тухай хэлсэн баримт сэтгэл гонсойлголоо.түүний хэлсэнээр 2015 онд оюутолгойн олборлож худалдах баяжмалын нийт үнийн дүн нь монгол улсын энэ жилийн төсвийн 70%-тай тэнцэх ба монгол улсад төлөх татвар нь төсвийн дөнгөж 5%тай тэнцэх ажээ. үүнийг юу гэж ойлгох вэ . эрх мэдэлтнүүд түүнийг "популизм" хийж байна гэх байх л даа. бид тэдэнд -та нар улаан цайм дээрэмдэж байна. манай баялагийг ашиглах бол харилцан ашигтай байя л даа гэж байгаа хэрэг шүү дээ. ингэж хэлсэн хүн бас л "популист" гэсэн нэр хоч зүүх ёстой юу . оюутолгойнхон бүр давраад нэмэлт шахалт үзүүлж байгаа. алтанхуяг уржигдар тийм шахалтад автаж болохгүй гэж сайханбилэгт хэлж байна лээ. харин сайханбилэг нь тэсч чадах болов уу. харж л байя. энэ засгийн газрын 2-р хүн нь энэ бүх холион бантанг хутгасан хүн байдаг .
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    rio tintogiin lyibarcnidiig xeej gargaad baurtsogtiig shorond nl xiix xeregtei
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Мгл (122.201.22.228)
    Энэ тослииг хэрэгжуулэгчид монголд ямар их гай тарьж байгааг дэлхии даяар сурталчилах, гэрээг лообиидсон шуналтнуудыг шиитгэх,гэрээнии уургээ биелуулж чадахгуй бол риод анхааруулга огох
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.20.103)
    oyu tolgoitoi uchiraa olohgui bol busdiig ajilluulaad hereggui.
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • ard (103.229.121.67)
    jinhene songodog baylgiin balag bolgoson doo. gadniihan hedehen albantushaltang hudaldaj avah munguu bagasgahiin tuld Mongoliig ilgeer ni hevtyyleh bodlogiig syyliin 5 jil amjilttai heregjuullee.elbegdorj, s.bayar 2hujaa, saya shorond orood garsan hulgar… nariin yr udam eriig ni doloon yedee telne dee. um maani badmi hum
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.143.227)
    ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ХҮМҮҮСТЭЙ ХУВААЖ ИДСЭН НӨХДҮҮИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ.АРД ТҮМЭНД ХҮРТСЭН НЭГ Ч ЗҮЙЛ АЛГА НӨГӨӨ ХУВЬЦАА ЯАСАН БЭ.СУРГУУЛЬ ЭМНЭЛЭГ ХААНА БАРЬЖ ӨГСӨН АШГААР НЬ УЛС ОРОНДОО ЮУ ХИЙСЭН ГЭЖ ХУДАЛ ХЭЛЭХ ГЭЖ БАЙНА.ОУ-ЫН ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЭНЭ МЭТИЙН МАРГААНЫГ
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Монголчууд Оюутолгойгоос юу ч олж долоохгүй нь тийм учир бусдад бүү идүүл гэрээг бүрмөсөн цуцал. ОТ-оос ард түмэндээ хишиг хүртээж Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай засаг төртөй болтол түүгийг орхи цаашаа. Эс тэгвэл элдэв тохироо, хэлэлцээ нэрийн дор сэм хулгайлаад дууслаа улс дамнасан эдийн засгийн алуурчид.
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • irgen (122.201.21.133)
    Mongolchuudaa odoo uls torchij bolno. irged bid hohirno. avligachid hojino shuu dee?
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.126.89.199)
    Mongoliin ard tumend ashiggui ene gereeg tsutsalval taarna.
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.195.142)
    яг энд хэвлэсэн санамж бичигт гарын үсэг зурсан хэнийг ч гэсэн гэр бүлийнх нь хамт будаа болгох хэрэгтэй.
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (112.72.13.168)
    Хэнийг хэн болчоод айлгаад байна
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Сүх (103.229.176.166)
    Оюу толгой хятадын зах эээлийг зэсээр хангаж, улмаар Эрдэнэт маань зах зээлгүй болчихлоо, тэгээд Эрдэнэт борлуулатгүй болчихоор төсөв сох дутаж байна. ОТ-гаас авдаг 5 хувийн роялти бол ОТ-гоос болж төсөвт учирч байгаа хохирлын дэргэд бараг 1 хувь, өөрөөр хэлбэл ОТ маань Монголын эдийн засгийн эсрэг ажиллад эхэлсэн шүү
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.112.186)
    Оюутолгойд тийм их нөөц байгаа гэдгийг Монголын талаас хэн ч батлаагүй байгаа. Оюутолгой ч юу ч үгүй хоосон байж мэдэх л газар даа...
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.19.74)
    энэ 2дахь бороо голдыг хаавал таарна
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    21 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 46 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    1 цаг 49 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    2 цаг 27 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    2 цаг 34 мин
  • Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2 цаг 36 мин
  • 100 хувь шүүсэн Слава ургамлын тос
    3 цаг 1 мин
  • Дайн зогсож, дэлхий хэвэндээ орох найдвар Ши Жиньпины гарт байна уу?
    3 цаг 3 мин
  • ​​​​​​​ХХБ-ны хариултаа хадгалъя үйлчилгээг сонгож хүүхдийн 100k + 100k урамшуулал аваарай
    3 цаг 6 мин
  • Ираны арми Ирак дахь АНУ-ын байгууламжуудад 600 гаруй халдлага үлджээ
    3 цаг 16 мин
  • О.Амгаланбаатарт дагаар орсон АН дахь “АПУ” фракц
    3 цаг 22 мин
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
    4 цаг 9 мин
  • Монголыг зорин ирэх жуулчдын тоо 35 хувиар өсжээ
    4 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    4 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: Гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлгийн талаар мэдээлэл өгнө
    4 цаг 51 мин
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 8 мин
  • Домог шингэсэн Отгонтэнгэр хайрханы тухай бидний мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ
    5 цаг 39 мин
  • Хүүхдийг амьдралд бэлддэг BusinessKids хөтөлбөр Монголд албан ёсоор нээгдлээ
    20 цаг 51 мин
  • Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
    21 цаг 29 мин
  • Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
    21 цаг 32 мин
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК