Дорнод аймгийн Прокурорын газар зарим хүнд, онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ.2012 оны 05 дугаар сарын 08-ны орой 00:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн суманд Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нар нь согтуугаар бүлэглэн, танхайн сэдэлтэйгээр иргэн С-ыг зодож санаатай алсан, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 тоот шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч З.Билгүүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































