Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг тусгаарлажээ. Тодруулбал, түүнийг зөвлөх М.Тулга, Э.Төмөрбаатар, Н.Мөнгөнтуяа нартай хамтран Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум гаруй төгрөг завшсан хэргээр АТГ-т шалгаж байгаа юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэргийн яллагдагчаар татаад байна. Тэгвэл Л.Гансүхийн хэргийг тусгаарлаж, шүүхэд шилжүүлэхээр зэхэж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)