Монгол Улсаас тэр тусмаа нийслэл Улаанбаатарын нутаг дэвсгэрээс
эрэгтэй хүний занданшуулсан шарил олдож олны гайхшруулаад байгаа. Шарилыг Шүүхийн шинжилгээний
үндэсний хүрээлэнд өчигдөр 18:30 цагийн үед Цагдаагийн Ерөнхий газраас
хүлээлгэн өгч, хамгаалалтад авсан юм. Шарилыг Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд орших суух 45 настай Э гэгч хашаандаа хадгалж байгаад баригдсан. Одоогоор уг этгээдийг шалгаж байгаа юм. Манай цагдаагийн алба хаагчид түүхийн үнэт өв устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж чадлаа. Шуурхай, зохион байгуулалтайгаар ажиллаж үнэт өв зарагдахаас өмнө олж илрүүлсэн юм.
Учир нь эртний хүн занданшуулсан олдворыг өндөр үнээр нууцаар худалдаалах гэж байна гэсэн мэдээлэл гарсан байна. Мэдээллийн дагуу ЗБГХТГ шалгалтын ажиллагаа явуулж тус этгээдийг хэн болохыг тогтоон зандашуулсан шарилыг эд марийн баримтаар хураан авч ШШҮХ хадгалуулахаар хүлээлгэн өгсөн нь энэ юм. Тэгэхээр уг этгээд занданшуулсан олдворыг өндөр үнээр нууцаар зарах гэж байсан байж болзошгүй байгаа юм.

Д.Ундрах/24tsag.mn/

Сэтгэгдэл (1)