Монгол Улсаас тэр тусмаа нийслэл Улаанбаатарын нутаг дэвсгэрээс
эрэгтэй хүний занданшуулсан шарил олдож олны гайхшруулаад байгаа.
Шарилыг Шүүхийн шинжилгээний
үндэсний хүрээлэнд өчигдөр 18:30 цагийн үед Цагдаагийн Ерөнхий газраас
хүлээлгэн өгч, хамгаалалтад авсан юм. Шарилыг Сонгинохайрхан дүүргийн
есдүгээр хороонд орших суух 45 настай Э гэгч хашаандаа хадгалж байгаад
баригдсан. Одоогоор уг этгээдийг шалгаж байгаа юм.
Тэгвэл
албаны эх сурвалжаас нэмэлт мэдээлэл өглөө. Тодруулбал, эртний хүн
занданшуулсан олдворыг өндөр үнээр /нууцаар/ худалдаалах гэж байна
гэсэн мэдээллийн дагуу ЗБГХТГ шалгалтын ажиллагаа явуулж тус
этгээдийг хэн болохыг тогтоон зандашуулсан шарилыг эд марийн
баримтаар хураан авч ШШҮХ хадгалуулахаар хүлээлгэн өгсөн байна.
Тэгэхээр уг этгээд занданшуулсан олдворыг өндөр үнээр нууцаар зарах гэж
байсан байж болзошгүй байгаа юм.
Бурханч лам Г.Пүрэвбатаас олдворын талаар тодруулахад "Уг шарил нь очир завилгаар суулган зүүн мутрыг тэгш агуулсан баруун мутрыг цээжиндээ ном номлохын сутартайгаар зохих журмын дагуу сайтар зандашуулсан шарил байна. Энэ бүхнийг нь хараад байхаар эрт үед хутагт, дээдсийг занданшуулдаг ёс байна" гэв.

Д.Ундрах/24tsag.mn/

Сэтгэгдэл (10)