Английн цомын зургаадугаар шат буюу шөвгийн наймын сугалаа өчигдөр гарлаа. Тавдугаар шатанд “Манчестер Юнайтед” өрсөлдөгч “Престон”-ы талбайд зочлон тоглохоос өмнө энэхүү сугалаа гарсан юм. Сугалаагаар “Престон”-“Манчестер Юнайтед”-ын хэн хожсон нь “Арсенал”-тай тоглохоор болсон. Тэгвэл өрсөлдөгчөө “Улаан чөтгөрүүд” 1:3-аар талбайд нь хожсоноор “Их буучид”-тай учраа таарлаа. Тоглолт “Олд Траффорд”-д болох юм. 

















































