Үндэсний Сүпер Лигийн 2014-2015 оны улирлын тойргын сүүлчийн тоглолтууд өнөөдөр явагдна. Өнөөдөр болох гурван тоглолт плэй-оффд оролцох эрхээ авч 11-8 гэсэн амжилтаар тэнцээд байгаа Харцага, Аравт, Шонхорууд болон Танан Гарьд багуудын хувьд плэй-оофд хэддүгээр байраар гарахыг шийдэх ач холбогдолтой тоглолтууд байх болно. Эдгээр дөрвөн багаас хожил авсан баг нь 12-8 амжилттай Эрдэнэ Дрийлинг Ригс багтай амжилт тэнцэж багуудын хоорондын хожил, хожигдол болон онооны зөрүүг тоолж аль баг хэдээр плэй-оффд шалгарах нь шийдэгдэнэ.Эхний тоглолт тав дараалан хожоод байгаа Харцагууд болон Чингис Сити багуудын хооронд болох бөгөөд тоглолт нь жигдрээд байгаа Харцагуудын хувьд энэ тоглолт плэй-оффын өмнө тактикаа туршиж үзэх шалгуур тоглолт байх бол Үндэсний Сүпер Лигт анхны жилдээ оролцож байгаа Чингис Сити багийн хувьд энэ улирлын сүүлчийн тоглолт нь байна. Тэд анх удаагаа лигийн тэмцээнд оролцож одоогийн байдлаар дөрвөн хожил байгуулаад байгаа.





















































