Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Алтанхүүгийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. Түүний гомдлыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцэх юм. Шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн шүүх Г.Алтанхүүг талийгаач Н.Цэдэн-Ишийн амь насанд хүрээгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, Г.Алтанхүү нь талийгаач Б.Цэдэн-Ишийг амьд ахуй цагт нь зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт байгаа боловч Г.Алтанхүүгийн үйлдлийн улмаас талийгаачийн цөсний суваг, хүүдийн хана гэмтэн цөс шүүрч, олон эрхтэний дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзжээ. Ийн Г.Алтанхүүд талийгаачид хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн шүүхээс 3 жилийн хорих ял оноосон юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































