"Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг эрүүгийн хэрэгт шалгаж цагдан хорьж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн сарын сүулчээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоногийн хугадаанд цагдан хорихоор болж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан юм. Энэ хугацаа нь дуусаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Ажлын хэсгийн саналд үндэслэн, Дүүргийн I прокурорын газраас Я.Батсуурийг яллагдагчаар татах тогтоол танилцуулан цагдан хорих хугацааг сунгахаар болжээ. Үүнийгээ шүүхэд танилцуулснаар “Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд онц их хэмжээгээр завшиж үрэгдүүлсэн”, 265 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэл албан тушаалаа урвуулж, онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцжээ. Хуулийн дагуу яллагдагчаар татсан тохиолдолд эхлээд 60 хоногоор хорих бөгөөд шаардлагатай гэж үзвэл хугацааг нь 30 хоногоор хэдэн ч удаа сунган шалгаж болдог. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг Ерөнхий сайд асан НАлтанхуягийн хамаатны “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай ком- панид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн гэсэн мэ- дээлэл байгаа ч хэргийг шалгаж буй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ч, хяналт тавьж буй прокурорын байгууллагынхан ч албан ёсны мэдээлэл өгөхгүй хагас cap өнгөрөөд байна.



















































Сэтгэгдэл (6)