
1. Цөмийн зэвсгийн хор хөнөөлийг хүн төрөлхтөнд анх таниулсан үйл явдал 1945 оны наймдугаар сарын таванд болсон. Энэ өдөр АНУ-ын агаарын хүчнийхэн Японы Нагасаки, Хирошима хотод атомын бөмбөг хаяж, 120 мянган хүн хэдхэн хормын дотор хайлжээ. Амьд үлдсэн хүмүүс нь тахир дутуугийн зовлонг үзэж эцэст нь хэзээ ч эдгэшгүй хавдраар өвчилж хорвоог орхисон байдаг.
2. Украйнд 1986 онд дэлбэрсэн Чернобылийн атомын цахилгаан станцын цацраг идэвхит бодисын хор нөлөө өдгөө ч арилгаагүй байна. Дэлбэрэлтийн дараахан төрсөн хүүхдүүд хийгээд өдгөө ч төрж байгаа зарим эхчүүд төрөлхийн тахир дутуу, элдэв согогтой хүүхэд төрүүлж байна.
3. Жилээс жилд цацраг идэвхит бодисын нөлөөгөөр хувьсан өөрчлөгдсөн зэрлэг ан амьтан Чернобылийн ойролцоо сүрэглэн явах болсон бөгөөд тус улс эдгээр амьтдыг судлах, устгах тал дээр ихээхэн анхаарч хөрөнгө мөнгө зарцуулж байгаа аж.
4. Японд 2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй цунамигаас болж дэлбэрсэн Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас цацраг идэвхт бодис алдагдсан гэдгийг Засгийн газар нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Фукушимагийн ойр орчмын 20 км-ийн тойрог дотор байсан 170 гаруй мянган хүнийг нүүлгэх үеэр хэд хэдэн хүний биеэс хордлогын шинж тэмдэг илэрсэн тухай зарим эх сурвалж мэдээлж байлаа. Ирээдүйд гарах хор уршиг нь тодорхойгүй.
5. Фүкүшимагийн дэлбэрэлтийн дараа германчууд 2022 он хүртэл цөмийн үйлдвэрлэл эрхлэхийг зогсоосон бол италичууд хуулиараа бүр мөсөн хорьжээ.
6. Цөмийн цахилгаан станцын реакторыг хөргөхийн тулд асар их хэмжээний ус шаарддаг. Европын орнуудад хэт халуун өдрүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь цөмийн үйлдвэрлэлийн тоо өссөнтэй холбоотой гэж үзэж байна.
7. Атомын цахилгаан станцын хаягдлыг хэрхэх тухай өнөөдрийг хүртэл судалсаар байгаа ч аюулгүй хувилбарыг бодож олоогүй л байна. Германы Siemens корпорацийн байгуулсан цөмийн хаягдлыг бүрмөсөн лацдах технологийг хамгийн дэвшилтэт хэмээн нэрлэж байтал тэр нь худал болж, цацраг идэвх шүүрэн гадагшилсаар тус нутаг дэвсгэр дээр оршин суугчдийн дунд цусны хорт хавдар ихэд газар авсан нь илэрчээ.
8. Газрын гүнд булах арга хэрэглэж байгаа ч энэ нь хөрсийг гүнд нь бохирдуулж, цаашлаад ундны усанд нөлөөлж байна. АНУ-ын нэг цөмийн цахилгаан станц нэг цагт 113,562,000 гаруй литр ус ашигладаг.
9. Цөмийн цахилгаан станц нь өөрөө хамгийн аюултай үзэгдэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Учир нь энэ бол хүний гараар бүтээсэн барилга тул хэзээ нэгэн цагт ашиглалтаас гарна. Тэр цагт хорт бодистой аварга том байгууламжийг яах вэ гэдэг асуудал тулгарах нь гарцаагүй.
10. Монгол улсын Засгийн газар цөмийн хаягдлыг нутагтаа булшлах тухай гэрээ хийхээр зэхэж байсан нь бага багаар нотлогдсоор. Эрх баригчид үгүйсгэж байгаа ч атомын цахилгаан станц барих эхний алхмаа аль хэдийн хийж, япончуудтай гэрээ хийхээр энэ мөчид ярилцаж байна.Цөмийн станцын аюулгүй байдлыг дээд зэргээр хангалаа гэхэд хаягдлыг нь яах вэ гэдэг хүндхэн асуудал гарч ирнэ. Их хэмжээний мөнгө төлж Япон эсвэл АНУ-ын хөрсөнд булах уу?
Б.Баяр