зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аав, хүү хоёр авьяасаа дэлгэж, аппаратанд буулгасан байгалийн үзэсгэлэн нээв

2012-3-19
0
ЖИРГЭХ
    Үндэсний уран зургийн галлерей өнөөдрөөс эхлээд байгалийн үзэсгэлэнт гэрэл зургаар дүүрлээ. Үдийн 11 цаг. Галлерейн гурван давхарт шатаар өгсөн гарч ирвэл “Монголдоо сайхан аялцгаая” гэж бичсэн аав, хүү хоёрын зурагтай анонс угтав. Анонсын араас эхлээд ханаар дүүрэн нэгэн жигд хэмжээтэй зургуудыг өнгө алаглуулан өлгөсөн байна. Отгонтэнгэр хайрхан, Ихэсийн нуур, Хөвсгөл далай, Ханхөхий нуруу, Баянхайрхан уул
    Үндэсний уран зургийн галлерей өнөөдрөөс эхлээд байгалийн үзэсгэлэнт гэрэл зургаар дүүрлээ. Үдийн 11 цаг. Галлерейн гурван давхарт шатаар өгсөн гарч ирвэл “Монголдоо сайхан аялцгаая” гэж бичсэн аав, хүү хоёрын зурагтай анонс угтав. Анонсын араас эхлээд ханаар дүүрэн нэгэн жигд хэмжээтэй зургуудыг өнгө алаглуулан өлгөсөн байна. Отгонтэнгэр хайрхан, Ихэсийн нуур, Хөвсгөл далай, Ханхөхий нуруу, Баянхайрхан уул гээд захаас аваад сайхан зургууд эхэллээ. Энэ үзэсгэлэн бол АН-ын дарга Н.Алтанхуягийнх. Үнэндээ тэр хүүтэйгээ хамтран уг үзэсгэлэнг гаргажээ. 120 зурагтай үзэсгэлэнг бие даан гаргахаар Н.Алтанхуяг дарга төлөвлөж байсан ч дундын өмчөөс үүдэж оюуны бүтээлийн асуудал гарч иржээ. Түүний хүү А.Тулга аавыгаа аялахад үргэлж хамт явдаг байсан бөгөөд дундаа нэг зургийн аппараттай байсан учраас нийт зураг нь хоёр хуваагджээ. Н.Алтанхуягийн зарим зураг, А.Тулгын дийлэнх зураг энэ үзэсгэлэнг бүрдүүлсэн байна.

    Хар өнгийн хослол, цагаан цамц, улаан зангиагаар гангарсан Ардчилсан намын дарга нийт 300 гаруй сайхан зургаасаа түүвэрлэж ирсэн гэдгээ сэтгүүлчдэд хэлж байлаа. Том цагаан танхимд тархсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Кёкюүшүзан Д.Батбаяр, Л.Гансүх, АН-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй улс төрчид ирсэн байв. Мөн Н.Алтанхуягийн гэр бүл, хүүхдүүд нь ч ирсэн байсан юм.

    Төд удалгүй АН-ын дарга танхимын хойморт зассан гүн цэнхэр өнгөтэй тайзнаа нарийн хар хослол, хар зангиа, цагаан цамцтэй өндөр хүүгээ дагуулан гарч үзэсгэлэнгийнхээ түүхийг ярив. “Би өнөөдөр гэрэл зураг дардаг гэдгээ гайхуулах гэж ирээгүй. Монголынхоо сайхан үзэсгэлэнт газраар сайхан аялцгаая гэж хүмүүст уриалах гэсэн юм. Гэхдээ бид хоёр зургуудаараа эхлээд 13 зурагтай 2012 оны ханын календарь хэвлүүлсэн. Тэгээд удалгүй ердөө 13-ыг нь дэлгэж байхаар 120-ыг нээе гэж шийдсэн юм. Мэдээж хүүтэйгээ хамт авч байсан болохоор хамтарсан үзэсгэлэн гаргахаас өөр сонголт үлдээгүй. Учир нь бид хоёр дундаа нэг аппараттай байсан, харин одоо бол тэгэх шаардлагагүй болсон. Бид тус тусдаа аппараттай болоод байгаа” гэж байв.

   Танхимд цугласан хүмүүс Н.Алтанхуяг даргын үгийг чихээрээ сонсонгоо сайхан зургуудад харц унаган алгуурхан хөлөө зөөн алхацгааж байлаа. Үзэсгэлэнг хамтран гаргасан залуу хүү А.Тулга ШУТИС-д суралцдаг оюутан. Түүний хобби нь зураг авах бөгөөд аав нь энэ хоббиг нь дэмждэг учраас үзэсгэлэнгээ гаргахаар болсон гэлээ.

    Аав, хүү хоёрын үзэсгэлэнтэй зэрэгцээд тэр танхимд Финланд бүсгүй, гэрэл зурагчин Ирья Халашийн 16 жилийн хөдөлмөрийг дэлгэсэн үзэсгэлэн гарч байна. 1990-2006 оны хооронд ардчиллын гэрэл зургийг авч, Ройтерсийн Монгол дахь зурагчнаар ажилласан энэ бүсгүй 1987 оноос хойш манай улсад амьдарсан бөгөөд монголоор сайн ярьдаг. “Бид мартахгүй” хэмээх түүний үзэсгэлэн энэ сарын 15-нд нээлтээ хийх үед АН-ын дарга Н.Алтанхуяг ирж үг хэлж байжээ. Харин өнөөдөр өөрийн үзэсгэлэнгээ нээв.

    Ингээд танхим дүүргэсэн үзэгч, сэтгүүлчид байгалийн сайхныг үзүүлсэн гэрэл зургуудыг харж, хоорондоо ярилцацгааж эхэллээ. Н.Алтанхуяг өөрийн зургуудыг тайлбарлан ярьж байлаа. Хамгийн цэнгэн устай, эрүүл мэндэд тустай, эрдэс бодис элбэгтэй тийм тийм нуур тэнд тэнд байдаг хэмээн аргагүй л очиж үзсэн болохоор түгдрэлгүй ярьж байв. Түүний хувьд хамгийн их “үнэтэй”, хөдөлмөр зарсан зураг нь Хар нуурын зургийг бүтнээр авах тэр оролдлого байжээ. Сандаалтай усанд зогсож байгаад элсэн манхан руу өгсөж 10-аад км явсан гэнэ. Дуранд нь бүхлээрээ багтахгүй явсаар явсаар хөлийнх нь эрхий хурууны өндөг цэврүүтэж хагарчээ. Тэр үүнийгээ ярьж, хамгийн их зорьж яван байж авсан зураг гэж танилцууллаа.

    1990-ээд онд хуучин аппаратаар авдаг байсан зургуудаас аваад хамгийн сүүлд өнгөрсөн жил авсан зураг ч багтжээ. Нийт зургийн сангаас тал хувь нь сайхан байгалийн өмнө Н.Алтанхуяг гарсан байв. Тайзны ард байрлуулсан элсэн манхантай адууны зургийг А.Тулга авсан хэмээгээд аав нь ихэд магтаж байлаа. Учир нь Н.Алтанхуяг зураг авахдаа зөвхөн сүүдэрлэн, шаргалтсан элсийг авч байсан бол А.Тулга адуутай хамт авсан байсныг гэртээ хариад дундын аппаратнаасаа харжээ. Эдгээр зургийн дийлэнхийг хоёр зурагчин “Sony” брэндийн мэргэжлийн аппаратаар авсан гэнэ. Тийм учраас зарим сайхан зургийг маш томоор угаалгаж гэртээ, ажлын байрандаа байрлуулсан хэмээн АН-ын дарга сайрхав. Түүний төрсөн нутаг Увс аймгийн Хархираа, Чандмань уулыг ажилдаа ч, гэртээ ч тавьсан гэдгээ хэлж байлаа.

    Үзэсгэлэн үргэлжилсээр Н.Алтанхуяг мэргэжлийн камер барьж хэд хэдэн поз авч зураг дарууллаа. Удалгүй өөрийн зээ охиныг тэвэрч гэрэл зурагчдын аппаратыг манасхийлгээд авсан. Энд хүрээд үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өндөрлөх тийш хандсан бөгөөд Н.Алтанхуяг бэлэг болгож цөөн хэдэн зураг авчирчээ. Үзэсгэлэнд гаргасан зургуудтай хэмжээ, хүрээгээр ижил боловч гагцхүү тайлбарын оронд “Монголдоо сайхан аялцгаая” хэмээн бичсэн байна. Зургийг авах хүсэлтэй хүмүүс түүний гарын үсгийг зуруулаад, хамт зураг татуулж байсан юм. Зарим хүн зураг авч чадаагүйдээ жаахан урамгүй байсан бололтой танд файлаар байгаа биз дээ гэж сураглаад хоцорсон.

     Аав хүү хоёрын авьяас, мэдрэмжийг илэрхийлсэн “Монголдоо сайхан аялцгаая” үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Н.Алтанхуяг ингээд өөрийн гэсэн номтой бас хувийн үзэсгэлэнгийн цуглуулгатай болоод байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.32.213)
    A.Tulga naiztaigaa karaoked orood naiz ohin chin minii durgui duug duullaa chi namaig hen gedgiig medeh uu? gej agsarch baisan huuhed dee.
    2015 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.144)
    xa xa hariildaa teriih ni.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.18.131)
    Томчууд хүүхдүүдээ янз бүрээр рекламддаг болсон цаг. Мань хүн ч яаж дутах вэ. Хүүгээ хажуудаа чирээд нэрд гаргах эхний алхамаа хийж байгаа царай нь. Удахгүй энэ хэдэн улс төрчид улс төрийн тавцангаас зайлах ч үр удамдаа өвлүүлж өгөх өнө алсын бодол бүгд тээж яваа гэсэн.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • 76 (122.201.18.137)
    Сонгуулын шоу л байна ш тэ. Аягүй бол тэр зурагаараа хийсэн календараа үнэгүй тараана да харж л байгаарай. Та нарын балгаар сэндийлж сандайчсан тэр газар нутгийн аймшигт зураг нэг ч байгаагүй гэдэгтэй мөрийцсөн ч болж байна. Өөдгүй муу улс төрийн багтан зуурагчид. Энэ төрөөс арилах цаг чинь ирнээ
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    7 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    21 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    35 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    38 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    51 мин
  • Голомт банк Монголын Ногоон Барилгын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    57 мин
  • Монголын Мянганы Сорилтын Сан: Нээлттэй ажлын байрны зар
    1 цаг 1 мин
  • Хүйтэн сэрүүний улиралд дархлаа дэмжих уламжлалт ХООЛ, ХҮНС
    1 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна
    2 цаг 14 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Алтжин хүрэл медаль хүртлээ
    2 цаг 16 мин
  • Бритточуудад зориулсан ээлжит бэлэг задарлаа!
    2 цаг 20 мин
  • 3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй
    2 цаг 22 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 22 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    2 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
    2 цаг 53 мин
  • Хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна
    17 цаг 37 мин
  • Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна
    17 цаг 58 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 7 мин
  • Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна
    18 цаг 35 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    19 цаг 3 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК