Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна

2025-9-17
0
ЖИРГЭХ

2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 350 дугаар захирамж батлагдсан бөгөөд энэхүү захирамжид тусгагдсан Монгол Усын нэгдсэн тесвийн 2026 оны тесвийн хурээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Усын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны тесвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн теслууд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслөөс гадна Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний  9 хуулийн төслийг хэлэлцэхээр баталсан.

Эдгээрээс 3 хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, холбогдох ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.

Үүнд:

1.Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн;/

Засгын газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар ... томилогдож, бүрэлдэхүүнд зөвхөн Хууль зүйн байнгын хорооны бус олон Байнгын хорооны гишүүд хамтран ажиллаж байна. Энэхүү төслөөр:

  • Жагсаал, цуглаан болон түүний төрөл, хэлбэрүүдийг шинээр томьёолох,
  • жагсах, цуглах эрх чөлөөнд үндэслэлгүйгээр хязгаарлалт тавихгүй байх,
  • аяндаа үүссэн жагсаал, цуглааны талаарх зохицуулалт,
  • жагсаал, цуглаан хийх мэдэгдэл хүргүүлэх, бүртгүүлэх үйл ажиллагаанд дэвшилтэд зохицуулалт бий болгох,
  • хууль сахиулах нийтийн дэг журмыг хангах чиг үүрэг бүхий байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхой болгох зэрэг зохицуулалтыг тусгаж хуулийн төслийг боловсруулсан байгаа.

2.Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн;/

Өнгөрсөн Намрын чуулганаар Засгийн газраас нийт 11 багц хуулйн төсөл бүхий хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаар ахлуулан байгуулсан байгаа бөгөөд энэ Намрын чуулганаар хэлэлцүүлэн батлахад бэлэн болоод байна. Уг төслүүдийн хувьд:

  • Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-Монгол Улсын иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах зохицуулалт бүхий төсөл;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Эрүү шүүлт тулгах, хүчээр алга болгох гэмт хэргийн шинжийг олон улсын хүний эрхийн байгууллагын зөвлөмжид нийцүүлэн тодорхой болгох;
  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах  зэрэг зохицуулалт бүхий;
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах,  хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, зарим төрлийн хэргийн харьяаллын алдааг засах зохицуулалт бүхий;
  • Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-Монгол Улсын иргэнийг Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх журмыг боловсронгуй болгох, хилийн хориг тавих эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог хангах, сайдын шийдвэрээр зохицуулж байсан хүүхдийг хилээр нэвтрүүлэх журмыг хуулиар зохицуулах зорилготой;
  • Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-Албаны нууцын тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох, албаны нууцын хүрээ хязгаарыг багасгах, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцад хамааруулж байгаа зохицуулалтыг эргэн харах, иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байгааг арилгах зорилгоор боловсруулах;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад олон улсын гэрээ конвенцын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, уг асуудлыг хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт тусгах хөшүүрэг бий болгох зохицуулалт бүхий;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах шаардлагад хүний эрхийг хангах шалгуур бий болгох зохицуулалт бүхий.

3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх

Хууль зүйн байнгын хороо болон Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн бөгөөд Намрын чуулганы Байнгын хорооны анхны хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, шуурхай хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Уг хуулийн төслийн гол зохицуулалт нь:

  • Цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн тээврийн хэрэгслийн ангилалыг тодорхой хуульчлах,
  • Улсын бүртгэлд бүртгэлжүүлэх,
  • Суррон, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох,
  • Хяналтын үзлэг, оношилгоо болон жолоочийн албан журмын даатгалд хамруулдаг болох зэрэг болно.

Харин хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа хуулийн төслүүдийн талаар товч танилцуулахад:

1.Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас 2025.04.04-ний өдөр өргөн мэдүүлсэн;/

  • Энэхүү төслөөр цагдаагийн алба хаагчийн явуулж байгаа үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дуу-дүрсний төхөөрөмжийг цагдаагийн алба хаагч нь иргэнтэй харилцаа үүссэн даруй баталгаажуулж байх, албан тасалгаа болон энгэртээ байнга ашиглах, баримтжуулах, ингэснээр гэмт хэрэг зөрчилд өртөж хохирсон болон холбогдсон, бусад хүний эрх, эрх чөлөөг болон цагдаагийн алба хаагчийн аль алиных нь аюулгүй байдлыг хамгаалах боломжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн.

2.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2025.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн;/

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2025.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн;

4.Төлбөрийн чадваргүйдлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2025.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн;/

5.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нараас 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн;/

Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх бусад асуудал:

Улсын Их Хурлын 2025 оны Намрын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороо хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр байна. Үүнд:

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүдийн нэр дэвшигчийн сонсгол: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш гишүүдийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 12 дугаар сард дуусгавар болж байгаатай холбогдуулан 4 нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах бэлтгэл ханган ажиллаж байна.

Мөн Байнгын хорооны хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах асуудлыг оруулж, шаардлагатай бол хэлэлцүүлэг, сонсголуудыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал,

  • Хүний эрхийн төлөв байдлын 23, 24 дүгээр илтгэлийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын тогтоолуудын хэрэгжил;
  • 2023 оны Намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт;
  • 2023 оны Намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт;
  • 2024 оны Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт;
  • 2024 оны Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийн хэрэгжилт;
  • Монгол Усын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.15-д заасан "Олон Усын гэрээний тухай хуулийн 8.1.1-д заасан олон улсын гэрээний биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан";
  • Монгол Усын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.16-д заасан "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн биелэлтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн биелэлт , үр дунгийн талаарх Засгийн газрын тайлан ";
  • Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн явцтай танилцах, үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тус тус ажиллаж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    51 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    52 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    1 цаг 0 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 4 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 44 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 14 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    4 цаг 29 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    4 цаг 34 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 15 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 38 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 41 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 49 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 52 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 13 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК