УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдаж Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Пүрэвжавын Ганзоригийг олонхийн саналаар сонгосон байна.
2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН нам УИХ-д 8 гишүүнтэй болж бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж байгаа юм.
УИХ дахь намын зөвлөл /бүлэг/ нь ХҮН намын УИХ-ын найман гишүүн, Засгийн газрын хоёр сайд, байнгын хорооны дарга нарын үйл ажиллагаа болон намын улс төрийн бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн уялдааг ханган, чиглүүлж ажиллах үүрэгтэй чухал бүтэц болно.
Пүрэвжавын Ганзориг нь 2020-2024 онд Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон төдийгүй 2021 оноос өнөөг хүртэл ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа нам, улс төрийн туршлагатай хүн юм.