Өчигдөр Москва хотод байдаг “Останкино” телевизийн байрны өмнө 400 гаруй хүн жагсчээ.

Өчигдөр Москва хотод байдаг “Останкино” телевизийн байрны өмнө 400 гаруй хүн жагсчээ. Тэд В.Путиныг эсэргүүцэгчид бөгөөд тус телевизийн гаргасан нэвтрүүлгийг үнэн бодит байдлыг гуйвуулсан, хүмүүсийн тархийг угаах гэсэн оролдлого хэмээн үзсэн байна. Тэдний зарим нь телевизийн байр руу дайрч орохыг завдсан тул цагдаа нар 100 орчим хүнийг баривчилжээ. Энэ дунд зүүний радикал бүлгийн тэргүүн Сергей Удаслов болон В.Путиныг эсэргүүцэх хөдөлгөөний удирдагчдын нэг Борис Немцов нар байсан гэж Риа-Новости агентлаг мэдээллээ. Төрийн мэдэлд байдаг “Останкино” телевизийн гаргасан цуврал нэвтрүүлэг нь өнгөрсөн 12-р сард болсон ОХУ-ын парламентийн сонгуулийн тухай аж. Харин жагсагчид үүнийг В.Путины захиалгаар хийж байгаа ээлжит “тархи угаалт” гэж эсэргүүцжээ.