Говь-Алтай аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн тус аймгийн Шарга сумын харъяат Ц.Батдэлгэрт холбогдох онц хүнд хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаан Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн танхимд 10 цагаас хаалттай эхэллээ. Хуралд ерөнхий шүүгчээр Б.Сарантуяа, шүүгчээр Н.Оюунбилэг, Б.Туяа, улсын яллагчаар аймгийн прокурор П.Эрдэнэбат оролцож байна.

Шүүгдэгч Ц.Батдэлгэр нь тус аймгийн төвд насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг хүчиндэж, уг гэмт хэргээ нуун далдлахын тулд онц харгис хэрцгий аргаар М-г санаатайгаар амь насыг нь хохироосон, бусдын эд зүйлийг дээрэмдсэн, хүчиндэж алахыг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна.
Б.Чимэг