МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар иргэдтэй уулзаж явна

ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өнөөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн ахмадууд болон төрийн байгууллагын ажилтнууд багш, эмч нарын санал бодлыг сонсч, үйлдвэрчний эвлэлийнийнхээ үйл ажиллагааг танилцуулсан байна. С.Ганбаатар өнгөрсөн өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс, Орхон аймгуудад ажилласан бол гуравдугаар сарын 21-нээс Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзах ажээ.
С.Ганбаатар “Сонгуулийн өмнө иргэдтэйгээ уулзаж, нийгмийн захиалга авч байгаа” хэмээн тодорхойлов. МҮЭ холбоо намуудтай гэрээ байгуулан, юу хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрт нь ямар асуудал багтах ёстой талаар иргэдийн саналыг сонсч байгаа бөгөөд намууд засгийн эрхэнд гарсныхаа дараа тэрхүү ажил, амлалтаа хэрхэн биелүүлэн ажиллахад хяналт тавих юм байна.