зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очирын генерал цолыг хураахаа сануулав

2012-3-19
0
ЖИРГЭХ
   Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг дуудаж уулзлаа.

   Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг дуудаж уулзлаа. Ерөнхийлөгчийн ЦЕГ-ын даргад хандаж хэлсэн яриаг бүрэн эхээр нь хүргэе.

   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Сүхбаатар дүүргийн  Ерөнхий шүүгч С.Соёмбо- Эрдэнэ 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар зэрэг шүүгдэгч нарт холбогдох  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үеэр гарсан эмх замбараагүй байдал, түүнчлэн шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан талаар” гэсэн танилцуулга надад ирүүлсэн байна. Энд бичсэн болгоныг би дурдах шаардлагагүй байх гэж бодож байна.
  
   Гол нь шүүх хуралдааныг зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн. Тэр өдөр үүрэг гүйцэтгэх ёстой цагдаагийн албан хаагч нараас гадна энгийн хувцастай хурандаа нар, дүрэмт хувцастай албан хаагч нар олноороо байсан. Тэр хүмүүс ажлаа тасалсан, эсэргүүцэл илэрхийлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай яригдсан байгаа. Шүүгч хуулийн дагуу шийдвэр гаргахад тэнд байсан шүүгдэгчид “ би тэр хорих руу чинь явахгүй ээ” гэж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн байна. Мөн гаднаас тодорхой иргэдийг дуудаж шүүх танхимд эмх замбараагүй байдал үүсгэжээ.

   Шүүхийн зүгээс  цагдаагийн байгууллагын зохих удирдлагад хандаж , нэн даруй хэрэгжүүлэх ёстой шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсэхэд түүнийг хэрэгжүүлээгүй гэж танилцуулгад бичжээ. Мөн  цагдаагийн байгууллагын удирдлага нөхцөл байдлыг зохицуулах тодорхой арга хэмжээ авахыг бид хүлээсэн.  Шүүх танхимын эд хөрөнгийг эвдсэн. Тэр бүү хэл “архи үнэртүүлсэн” нөхдүүд шүүгчийн эрх чөлөөнд халдсан, цохисон гэж танилцуулгад тодорхой бичсэн байна. Энэ үеэр цагдаагийн байгууллагын зүгээс нөхцөл байдлыг зохицуулах арга хэмжээ аваагүй учраас арга ядахдаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хот дүүргийн шүүхийн ажилтнууд эмх замбараагүй байдал даамжирахаас сэргийлж “ажиллахаас” өөр аргагүй байдалд хүрсэн байна. Тэнд байсан цагдаа нараас ганцхан цагдаа шүүгчийг гарч явахад хамгаалах гэж оролдсон. Тэгэхэд бусад нь тэр цагдааг хэл амаар дайрч доромжилсон, хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдлүүд гаргасан байгаа.

   Тэр ч байтугай тодорхой шүүгчийн гэр рүү, гар утас руу утасдаж заналхийлэх байдал үргэлжилж байгаа тухай энд бичсэн байна. “Шүүгчийн хувцсыг чинь тайлуулна. Чи охин хүүхэдтэй шүү” гэж заналхийлжээ. Генерал аа,  энэ юу гэсэн вэ!

   Ийм үйлдлүүд гараад, шүүхийн зүгээс хүсэлт гаргаад, сануулж хэлээд байхад   цагдаагийн удирдлагууд тодорхой арга хэмжээ авахгүй, хуулийг хэрэгжүүлэх үүргээ  тууштай хэрэгжүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ, Сандаг-Очир генерал аа!

   Мөн өөр нэг танилцуулгад бичихдээ “Эмнэлэгт хэвтсэн шүүгдэгч нартай уулзах гээд  шүүхийн байгууллагын тодорхой ажилтан эмнэлгийн даргатай цуг дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ороход нөгөө генерал, хурандаа нар, шүүгдэгчид энгийн гадуур хувцастайгаа цагдаагийн 3-4 даргатай яриа өрнүүлээд сууж байсан баримт  байна.  Энд  бүр  тодорхой нэр устайгаа байгаа. Эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг гэдэг чинь амь дүйсэн иргэдийн эмчилгээ хийлгэдэг газар шүү дээ. Гэтэл тэр тасгийг эзэгнэчихсэн гадуур хувцастайгаа, өнөөдөр үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн тодорхой албаны хүмүүсийг дуудаж уулзаад яриа өрнүүлээд сууж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?  Ийм байж болох уу, генерал аа ! Ингэж хуулийг, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж болдог юм уу!

   Та Цагдаагийн Ерөнхий газрын даргын хувьд, Монгол Төрийн генералын хувьд ийм танилцуулгыг Төрийн тэргүүн нь  аваад сууж байхад ямар сэтгэгдэл төрөхийг гадарлаж байгаа байх. Танаас ирүүлсэн танилцуулгыг би бас авсан. Тэнд бол тухайн өдөр болсон зүйлийн тухай Та “өндөг шиг өөгүй юм” бичсэн байгаа.

    Би энэ илтгэх хуудсыг Ерөнхий сайдад өгнө. Засгийн газрын хувьд, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийдэг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ нөхцөл байдалд анхаарч тодорхой арга хэмжээ авахыг хүсэх болно. Би танд одоо энэ танилцуулгыг бас өгье. Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулгаас гадна  тэнд үйл ажиллагаа явуулж байсан Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, шүүхийн байгууллагаас ирүүлсэн бусад танилцуулгууд байгаа.

   Дээрх танилцуулгуудад “Цаашид шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч байна. Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал эргэлзээтэй боллоо. Шүүн таслах ажиллагаа явуулах, шүүгчийн тангарагаа биелүүлэхэд ноцтой саад учрах нөхцөл байдал гарч байгааг таньд уламжилж байна” гэж надад хандсан байна.

   Би энд нэг зүйлийг онцолж хэлье.   Хууль зөрчиж байгаа  энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын олон мянган албан хаагчтай холбож огт яриагүй байгаа шүү. Энд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа цагдаагийн  нийт албан хаагчдыг, үүргээ биелүүлэхгүй байгаа цөөн хэдэн дарга нараас болж  буруутгах гэсэн ямар ч бодлого, ямар ч оролдлого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Ер нь үүрэгт ажлаа хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг хохироодог, өөрсдийнхөө эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг хариуцлагагүй зарим генерал, хурандаа  нарын асуудал байгаа. Өмнө нь цагдаагийн байгууллагыг удирдаж байсан, одоо ч удирдлагад нь ажиллаж байгаа зарим “бүтэлгүй” албан хаагчаас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд сэвтэх вий. Дахин онцлоход, энэ бол цөөн дарга нарын асуудал болохоос нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний асуудал биш шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Хуулийг завхруулдаг,  хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд байгаа. Өөрсдийн хууль бус үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагыг татан оролцуулахыг оролддог хүмүүс байгаа.

   Энэ байдлыг одоо засах цаг болжээ. Олон нийт ч бодлого тодорхойлогчдод хандаж ийм байдалд дүгнэлт хийхийг удаа дараа шаардаж байна. Би энэ тухай  өмнө ч УИХ-ын чуулган дээр хэлж байсан.  Цагдаагийн байгууллагад эрчимтэй өөрчлөлт хийх цаг болжээ, хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа цагдаагийн зарим удирдлагатай хариуцлага тооцох цаг болжээ гэж байсан. Цагдаагийн байгууллагад түүний шат шатанд  хуулиа сахиж үүргээ биелүүлдэг, чадвартай , өндөр ёс зүйтэй залуу хүмүүс байгаа гэж итгэж байгаа. Тэднийг дэмжиж, гаргаж ирж ажиллуулах цаг нь болоогүй юм уу.

   Та мэднэ,  Монгол Улсад хуулийн дагуу зөв бурууг тогтоодог ганцхан байгууллага байдаг. Тэр нь шүүх. Шүүх асуудлыг шийдвэрлэхээс өмнө ийм шийдвэр гарах гэж байна хэмээн янз бүрээр тайлбарладаг. Шүүх шийдвэрлээгүй байхад хэн ч ингэж  ярих эрхгүй шүү дээ. Бас шүүхийн шийдвэрийг хэн ч биелүүлэхгүй байх эсвэл эсэргүүцэх эрхгүй. Буруу шийд гарсан бол түүнийг хэрхэн өөрчлөх тухай хуулинд маш тодорхой заачихсан байгаа. Уг асуудлыг дээд шатны шүүх  нь авч үздэг. Анхаарах асуудал гарсан бол шүүх л түүнийг авч хэлэлцдэг.

   Шударга ёс тогтоо гэсэн ард түмний шаардлагыг шүүх хэрэгжүүлж чадахгүй бол бид яаж түүнийг тогтоох ёстой вэ гэж танаас асуумаар байна. Шүүхийг ажиллуулахгүй, шударга шийдвэр гаргах боломж олгохгүй  болохоор шударга ёсыг тогтоо гэж олон түмэн надаас, төр засгаас, танаас шаардаж байгааг яаж хэрэгжүүлэх вэ? Ийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой байгууллага нь түүнийг олгохгүй байгаа тохиолдолд яаж шударга ёсыг тогтоох вэ? Яаж Монголд хуулийг хэрэгжүүлэх вэ? Хуулийн дээр гарсан ийм байдлыг, цагдаагийн удирдлагын зүгээс цааш даамжруулж болохгүй. Энэ бол Монголчуудын сонгож авсан замд нийцэхгүй. Монголын нэр төрд нийцэхгүй. Хуулийг хэрэгжүүлэх, шударга нийгмийг цогцлоон бүтээх гэж оролдож байгаа монголын ард түмний хүсэл сонирхолд нийцэхгүй. Тиймээс энэ байдлаас дүгнэхэд Цагдаагийн байгууллагад тууштай өөрчлөлт хийх шаардлагатай болсон нь харагдаж байна.

   Ерөнхийлөгч зарлиг гаргаж төрийн өндөр цолыг олгодог. Танд генерал гэдэг эрхэм цолыг төрийн нэрийн өмнөөс төрийн шийдвэрээр олгосон байгаа. Энэ генерал цолыг олгодог, бас хураадаг хууль, журам бий. Тэгэхээр үүнийг үндэслэн таны генерал цолыг хураах  шийдвэр гарч болох байсан. Өнөөдөр би танд сануулъя гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хувьд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч байна шүү гэдгийг танд сануулъя. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж чадахгүй бол , энэ нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэргийг завхруулах ажилд оролцвол ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Төрийн генерал цолны түвшинд шударга ажиллаж, хуулийг хэрэгжүүлж, байгууллага албан хаагчидаа удирдаж чадахгүй бол төр генерал цолоо хураах болно шүү.

   Засгийн газар Цагдаагийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлтэй холбогдсон ажлыг хийх байх аа.  Та генерал гэдэг энэ өндөр дээд цолыг эдэлж буй хүний хувьд  энэ бичигтэй танилцаад энд заасан бүх зөрчилтэй холбогдуулан ямар арга хэмжээ авснаа дурдан хариу танилцуулга бичиж  өгнө үү. Энэ үүргийг Та хэнтэй ч хуваалцахгүй. Шүүхийн байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулах, нийгэмд шударга ёсыг тогтоох нөхцөлийг хангах талаар ямар арга хэмжээ авсан тухайгаа Та надад бас бичиж илтгээрэй.

   Нэмж хэлэхэд,  улс төрчид, улс төрийн байгууллагын хүмүүс ямар мэдэгдэл хийхийг би хянах шаардлагагүй. Мэдээж тэр хүмүүс хэлж ярьж байгаа зүйл дээрээ анхаарах ёстой. Ер нь цагдаагийн байгууллагыг ийм замбараагүй байдалтай байлгах сонирхолтой хүмүүс бий. Нийгэмд шударга ёс тогтсон, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байхаас айж эмээдэг болгоомжилдог хэсэг, хүчин бий. Үүнийг та өөрөө мэдэж байгаа. Эдгээрийн дотор таны Тамгын газрын дарга суучихсан, дээрээс нь Цагдаагийн байгууллагын үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс зогсчихсон мэдэгдэл хийгээд байгаа нь зохисгүй.

   Таны эрх үүрэг олон хуульд бичигдсэн байгаа. Та энд санаачилгатай ажиллахгүй бол болохгүй. Түрүүний миний хэлсэн хуулийг завхруулж байгаа байдалтай Та санаачилгатай идэвхитэй тэмцэх ёстой. Миний ярьсныг болон уг танилцуулгад дурдсан зүйлийг  ЦЕГ-ын даргын зөвлөл дээрээ танилцуулж, хэн юу гэж хэлсэн, ямар арга хэмжээ авах болсноо протоколтойгоо, хийсэн ажлынхаа үр дүнтэй нь надад бичиж ирүүлээрэй.

   Энэ байдалд манай бодлого тодорхойлогчид ч  тал талаасаа анхаарч,  Монгол Улсад хуулийг хэлбэрэлт үгүй, ялгамж үгүй хэрэгжүүлэх,  шударга ёсыг жинхэнэ ёсоор тогтооход онцгой анхаарч, тодорхой алхам хийж шийдвэр гаргах  хэрэгтэй байгаа юм. Хуулийн дээр, хуулиас гадуур цагдаагийн байгууллагын тодорхой удирдах хүмүүс байж болохгүй шүү гэдгийг дахин Танд анхааруулъя. Ер нь миний ярьж байгаа зүйл, болсон үйлдлүүд манай нийгэмд  сургамж болоосой. Монгол төрийн архив, хар хайрцагны бодлогод энэ бүхэн үлдээсэй гэж бодож байна. Тиймээс би танаас бичгээр бүх зүйлд хариу авахыг хүсч байгаа юм” гэлээ.

   ЦЕГ-ын дарга, хошууч генерал Сандаг-Очир гарсан асуудлын талаар дүгнэлт судалгаа хийж, эргэж танилцуулахаа илтгэлээ.
Эх сурвалж: president.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (182.160.3.225)
    hubiin toglolt hiij onoo tsugluuldag archaagui eronhiilogch shu tiim l surhii yum bol hamtran zutgegch asan Zorigiinhoo hergiig ilruuleech odoo buh gazar tanii medeld baina
    2012 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.22.2)
    Элбэгдорж тэнэгтэнэ тэнэгтэнэ гэхэд арай л хэтрүүлчихлээ дээ. Өөрийнхөө хийсэн хэргийн төлөө бусдыг золиослож болохгүй. Уул нь овоо хүү гэж бддог байсан юмсан. Хайрин юм...
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Хараа (49.0.175.239)
    Маш зөв цагдаа Пүрэв генралиас хойш ялзарсан хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой.Цардаад эрс шинэчлэл хэрэгтэй.
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • jek*** (49.0.150.196)
    ene turd yuul bolood ba daa iim baidlaar yavaad bval irgen nii dain garhad tun oirhon ba daa ....
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • daribazar (202.55.190.6)
    ELBEGDORJIIN TUMEN ZUV MASH SAIN BAINA BUU SHANTAR BUU UHAR AMJILT HUSIYE
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • зочин (202.131.235.74)
    Ерөнхийлөгч зөв шийджээ. Цагдаагийн энэ аймшигт ханыг нураахгүй бол ардчилал, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөөний тухай яриад хэрэггүй. Эд төрийн нэрээр 20 жил тонгочсон. Дуусгавар болгох хэрэгтэй...
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • zochin (182.160.61.250)
    erunhiilugch zasgiin gazriin ajild oroltsood yundaa sandraad baigaa yum boldoo. ter generiel tsoloo huraaj avna bizde ard tumen ene muu horchin elbegdorjiig yu gehiig ni haryalda
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • ulzii (49.0.148.158)
    eronhiilogchiin zovoo. odoo l manai eronhiilogch shudarga yosiig togtooh uilsed shamdaj b.a daa..eronhiilogchoosoo ehleed shudarga yosiig togtoogood ehelvel jiriin irgeded tom duurial bolno. manai uls chin tor zasagtai uls shuu dee. tor n tor shig, uls min uls shig bgaasai. iim metiin busarmag shudarga yosond ul niitseh yavdald tor tomor nuuree haruulah l heregtei. odoohon ene muu MAN-namiig tatan bullgamaar baina. eronhii said ch ene yavdaltai holbootoi shuu.goliichood chimeegui bgaad bgaan neg l jigtei shuu!!!noyon eronhiilogchoo!!! ene buzar bulaii buhniig taslan zogsooj, ardchilliin unet erdene boloh shudarga yosiig hamgaalah uilst taniig tuushtai temtsene gedegt ard tumenn itgej baina. tsagdaagiin darga nariig hiisen heregt n hariutslaga tootsoh yostoi.shudarga yosiig togtoohiig tanias shaardaj baina!!!
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.191.57)
    1. Цагдаагийн ерөнхий газрын дарга Сандагочирыг нэн даруй ажлаас халах 2. Шүүгдэгч хурандаа генерал нарыг нэн даруй ганц-д хорих 3. Шүүхийн гадаа, эмнэлэгийн гадаа эсэргүүцэл илэрхийлж цуглаад байгаа цагдаа нарыг нэн даруй ажлаас халах 4. Сэхээн амьдруулахад шүүгдэгч нартай яриа хийж эргэлт хийх төлөвлөгөө боловсруулаж буй цагдаагийн дарга нарыг нэн даруй баривчлаж шалгах 5. Төрийн эргэлт хийх оролдлого хийж болзошгүй тул арми. дотоодын цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх 6. Ерөнхийлэгч хамгаалалтаа зузаатгаж сонор сэрэмжтэй байх зэрэг асуудлуудыг дэвшүүлж байна.
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.191.57)
    1. Цагдаагийн ерөнхий газрын дарга Сандагочирыг нэн даруй ажлаас халах 2. Шүүгдэгч хурандаа генерал нарыг нэн даруй ганц-д хорих 3. Шүүхийн гадаа, эмнэлэгийн гадаа эсэргүүцэл илэрхийлж цуглаад байгаа цагдаа нарыг нэн даруй ажлаас халах 4. Сэхээн амьдруулахад шүүгдэгч нартай яриа хийж эргэлт хийх төлөвлөгөө боловсруулаж буй цагдаагийн дарга нарыг нэн даруй баривчлаж шалгах 5. Төрийн эргэлт хийх оролдлого хийж болзошгүй тул арми. дотоодын цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх 6. Ерөнхийлэгч хамгаалалтаа зузаатгаж сонор сэрэмжтэй байх зэрэг асуудлуудыг дэвшүүлж байна.
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.191.57)
    1. Цагдаагийн ерөнхий газрын дарга Сандагочирыг нэн даруй ажлаас халах 2. Шүүгдэгч хурандаа генерал нарыг нэн даруй ганц-д хорих 3. Шүүхийн гадаа, эмнэлэгийн гадаа эсэргүүцэл илэрхийлж цуглаад байгаа цагдаа нарыг нэн даруй ажлаас халах 4. Сэхээн амьдруулахад шүүгдэгч нартай яриа хийж эргэлт хийх төлөвлөгөө боловсруулаж буй цагдаагийн дарга нарыг нэн даруй баривчлаж шалгах 5. Төрийн эргэлт хийх оролдлого хийж болзошгүй тул арми. дотоодын цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх 6. Ерөнхийлэгч хамгаалалтаа зузаатгаж сонор сэрэмжтэй байх зэрэг асуудлуудыг дэвшүүлж байна.
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Буржак (124.158.71.42)
    Элбэгдорж ерчийн зөв.Бурууд нүд хурц байг гэж чамайг сонгосон.
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.58.110)
    EB-n zuv
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Монгол (202.179.19.187)
    ЭЛБЭГДОРЖ РУУ ДАЙРСАН БАЙХ ЮМ. 5 ХҮНИЙ АМИЙГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ жагсааЛ ЦУГЛААН БОЛНО ХОЙШИД. ЦАГДАА ДУРГҮЙ ХҮРСЭН ХҮНЭЭ БУУДЧИХНА. ТЭГЭЭД ЯАХ ВЭ ЦАГДААГ ШИЙТГЭХ ХУУЛЬ БАЙХГҮЙ. АЛААД Л БУУДААД Л БАЙХ ЮМ УУ ЦАГДАА НАР. ТИЙМ БОЛ ЭНД ЦАГДААГИЙН ДАРГА НАРЫГ ӨМӨӨРӨӨД БАЙГАА ЧАМАЙГ Ч ГЭСЭН МАРГААШ БУУДЧИХНА Ш ДЭЭ. ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЮМ ЧИНЬ. ЭНЭ УЛС ЧИНЬ 70-Д ОНЫ КАМПУЧИ ЮМ УУ ТИЙМ БОЛОХ ГЭЭД ХҮСЭЭД БАЙГАА ЮМ УУ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВАН БАТХҮҮГ САЙД БАЙХАД НЬ ЗОДОЖ БАЙСАН Ш ДЭЭ. ТЭГЭЭД БИД ИЙМ УТГАГҮЙ, ДАРАМТТАЙ НИЙГЭМД НИЙГЭМД АМЬДРАХ ЮМ УУ
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Ene odoo yu veeeee (61.43.226.177)
    ooriigoo yu gej bodood bgaan boloo haan shig hanhalzaad bhii ireh jiliin songuuliin daraa yu bolhoo medej l bmaar
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • ggggg (203.91.117.4)
    ерөнхийлөгчийг дэмжиж бна маш зөв цагдаагийн байгуулагыг шинэчлэх хэрэгтэй цэргийн цол хэрэглэх нь зөв үү,даварсан цагдаа нар тэгээд бүр бид байхгүй бол та нарыг хамгаалах хүн байхгүй гээд даварсаар бна шү дэ ард түмэн хэзээд өөрсдийгөө хамгаалаад явж чадна монголд цагдаа нар өөрсдөө түмэнд дарамт болж байна шүү дэ үүнийг бодолцож өөрчлөх нь зөв
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • ggggg (203.91.117.4)
    ерөнхийлөгчийг дэмжиж бна маш зөв цагдаагийн байгуулагыг шинэчлэх хэрэгтэй цэргийн цол хэрэглэх нь зөв үү,даварсан цагдаа нар тэгээд бүр бид байхгүй бол та нарыг хамгаалах хүн байхгүй гээд даварсаар бна шү дэ ард түмэн хэзээд өөрсдийгөө хамгаалаад явж чадна монголд цагдаа нар өөрсдөө түмэнд дарамт болж байна шүү дэ үүнийг бодолцож өөрчлөх нь зөв
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • arai l denduu (203.194.117.7)
    dawarsan hurandaa nariig zaawal suulga
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • nugeltenguud (182.160.31.95)
    odool sain temts hiigeegui yum ted yunaasaa aigaad emnelegt hevteed baigaa yum jiriin ardiin huuhed baival ali hediin zodood nudeed shorondoo hiitsen baina baih hohin.
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • EGEL TSAGDAA (180.199.17.25)
    HOORHII MONGOLIIN TSAGDAA NAR YAG UNENDEE HEDEN TOGROGOOR AMIDRALAA AVCH YAVAA BILEE DEE. TED CH BAS HUN TED BAS HUSEL ZORILGTOI HUMUUS SHDEE. MONGOL TSAGDAA BIDNIIG HAMGAALNA.
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.159.75)
    Цагдаа нарыг урьдаа мод болгож барьдаг байж болохгүй. Цагдааг дараа нь ялладаг байж болохгүй. Цагдаагийн мөрдөсийг хураадаг байж болохгүй. Тэгвэл төрийн нэрийн өмнөөс ажилладаг хүнгүй болно шүү дээ
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.159.75)
    Цагдаа нарыг урьдаа мод болгож барьдаг байж болохгүй. Цагдааг дараа нь ялладаг байж болохгүй. Цагдаагийн мөрдөсийг хураадаг байж болохгүй. Тэгвэл төрийн нэрийн өмнөөс ажилладаг хүнгүй болно шүү дээ
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • ZOV (180.199.17.25)
    DARAA NI BAYARIIG BAS EX ERONHIILOGCHIIG SUULGA. BAS TER TSAGDAAGIIN HEVLEL MEDEELELIIN DARGA GEED NEG NOHOR BAIGAA TERIIG SUULGA.
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • MONGOLIIN TOLOO (180.199.17.25)
    ENE BOL HAMGIIN ILT BIDNII NUDEN DEER IIM UILDEL ILT BOLSON ZUIL YUM. UDAHGUI NAAD HUMUUS CHINI MONGOLIIN TSAGDAAG TORIIN ESREG HODOLGOJ MEDNE DEE. UGAASAA TER SHOROND CHINI MONGOLIIN HAMGIIN YADARSAN MONGGUI YADUU HUMUS L ORDOG BIZ DEE. ODOO OORSDIIG BARIAD HIIH GEHEER IIM YUM YARAID SUUJ BNA SHDEE.
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Баяраа (182.160.21.240)
    Маш зөв. Ерөнхийлөгчийг 100 дэмжиж байна.
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.170.85.250)
    ta nar oosrdoo boli zagtaitai temzeegui uls tor eruugiikhentei sulbeldsen 4 khon khunrandaatai l yariad baigaa shd naaduu chini yas yuman deeree yamar khuniig medekhgui ene 4 n khurandaagaar zagdaag toloolj bolokhgui khujaa nariin bogsiig ugaagch eruugiin elmentuudiin gar khol avilgachin terbumtanguud shuudee kharin ter 4 tani khamgaalaad baigaa zagdaagiin talaar yu khiiseniig medekhuu darmtalj idekh khooliig ni khumsalj gadniikhnii omno sheesh bologodog shuudee
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Цагдаа нарыг урьдаа мод болгож барьдаг байж болохгүй. Цагдааг дараа нь ялладаг байж болохгүй. Цагдаагийн мөрдөсийг хураадаг байж болохгүй. Тэгвэл төрийн нэрийн өмнөөс ажилладаг хүнгүй болно шүү дээ
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Та анх энэ үүмээнийг гаргасан хүмүүсийн нэг шүү дээ. Ард түмний ой санамж арилаагүй байна аа
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Элбэг ерөнхийлөгчөө болил доо тэгэх үү
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    7 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    21 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    35 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    38 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
    51 мин
  • Голомт банк Монголын Ногоон Барилгын Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    57 мин
  • Монголын Мянганы Сорилтын Сан: Нээлттэй ажлын байрны зар
    1 цаг 1 мин
  • Хүйтэн сэрүүний улиралд дархлаа дэмжих уламжлалт ХООЛ, ХҮНС
    1 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна
    2 цаг 14 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-ээс Т.Алтжин хүрэл медаль хүртлээ
    2 цаг 16 мин
  • Бритточуудад зориулсан ээлжит бэлэг задарлаа!
    2 цаг 20 мин
  • 3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй
    2 цаг 22 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 22 мин
  • Засгийн газрын хуралдаан болж байна
    2 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
    2 цаг 53 мин
  • Хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна
    17 цаг 37 мин
  • Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна
    17 цаг 58 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 7 мин
  • Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна
    18 цаг 35 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    19 цаг 3 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК