Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нар өнгөрсөн лхагва гаригаас эхлэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх нар өнгөрсөн лхагва гаригаас эхлэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 14-нд болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Мөн хохирогч, шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих шийдвэр гаргасан юм. Гэвч шийдвэр гарсны дараа шүүгдэгчдийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Цагдаагийн удирдлагуудын ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нар шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг эсэргүүцсэн хүсэлт гаргасан ч цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ өчигдөр Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч шүүгдэгчдийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна. Харин өчигдөр 18.00 цагийн үед эмнэлэгт эмчлүүлж байсан цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих 461 дүгээр анги руу авч явах болов. Гэвч эмчийн зүгээс тэднийг шилжүүлэх боломжгүй, биеийн байдал тааруу гэсэн учраас тэд эмнэлэгтээ үлдэв.
Б.Чимэг