Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилахад сулла хэмээн жагсаал зохион байгуулсан Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүсийг өнөөдөр 15.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүсэн

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилахад сулла хэмээн жагсаал зохион байгуулсан Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүсийг өнөөдөр 15.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүсэн. Учир нь тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Харин өнөөдрийн хурал өмгөөлөгч өвчний улмаас ирээгүйн учир энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцов.
Б.Чимэг