Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Спикерийн зурсан СТРАТЕГИ!

2025-9-17
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар боловсруулан УИХ-аар батлуулж, үр дүнд нь эмхэлсэн 126 гишүүнтэй анхны парламентын спикер болсон Д.Амарбаясгалан тамга гардсаныхаа дараа нэгэн байр суурийг онцолж байв. Тэр нь Үндсэн хуулийн зарчимд тулгуурлан “Гурван Төгөлдөршил”-ийг эхлүүлэх тухай. Үүнийхээ хүрээнд “Парламент 2.0” буюу УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлж, удалгүй алх цохиж баталсан түүхтэй. Одоогоос ердөө жилийн өмнөхөн. 

Үндсэн агуулга нь хүний эрхийг хангах, хамгаалах, хууль, эрх зүйн орчныг тийш чиглүүлэх зэргээр бүхэлдээ “Эцэг хууль”-ийн суурь үзэл санаанд тулгуурласан эл стратегийг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүссэнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын ээлжит чуулганыг нээхдээ нэхэн сануулав. Зүгээр ч нэг сануулсангүй. Харин ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцүүлэн хөндлөө. 

Угаас 1992 оноос хойш өнөөг хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа УИХ-аас нийт 2500 гаруй тогтоол баталсны дотор хэд нь парламентынхаа суурь зарчмыг хөндөж байв гэдэг нь эргэлзээтэй. Лав л 2002 оны 22 дугаар тогтоолын хүрээнд “Стратеги төлөвлөгөө” гээчийг баталснаас хэчнээн заалт нь биеллээ олж, хэд нь бүдгэрснийг хэлж мэдэхгүй. Хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлдөг гишүүдийнх нь эрх ямба томорч, тодорсноос бусдаар үндсэн зорилтдоо хүрсэн нь, яг цав биелүүлсэн нь үгүй.

Гэхдээ энэ удаагийнх арай өөр түвшинд тэгэхдээ хөрсөн дээр бодитоор буух бололтой. Таван нам, эвслийн төлөөллийг багтаасан 126 гишүүнтэй парламентын үед гэсэн үг. МАН, АН гэсэн улс төрийн хоёр хүчин Монголын улс төрд хөтөлгөө морь шиг хэлхэлдэж ирснийг эс тооцвол гуравдагч хүчний орон зай парламентад эзгүйрч явсан нь саяхан. Харин Үндсэн хуульд “гар хүрэх” замаар гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоог шигтгэсэн нь санал гээгддэг уламжлалт арга барилыг халж олон ургалч үзэл бүхий ардчиллын зарчмыг парламентад бий болгосон нь МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл тэгээд ИЗНН-ыг багтаасан өнөөгийн бүрэлдэхүүн. Олон намын дуу хоолой парламентад бий болно оо гэдэг нь олон нийтийн эрх ашиг хөндөгдөж, хамгаалагдана аа л гэсэн үг. 

Спикер Д.Амарбаясгалангийн байр суурь ч тодорхой, “Хүн төвтэй” эрх зүйн орчинг бий болгоё гэж буй. Тэрийгээ хийхийн тулд энэ намрын ээлжит чуулганы хугацаанд хэд хэдэн реформыг хийх бололтой.

1.

“Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна” хэмээн УИХ-ын дарга хэлсэн нь мэдээж шалтгаантай. Үе үеийн Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэл тойрсон шинэтгэлийг хийхээ “амладаг” ч парламентын босго давсан нь, хууль болж батлагдсан нь ховор. Бараг байхгүй. Эсрэгээрээ ажил хийх, ажлын байр бий болгох хамгийн хүнд шийтгэл нь нийгмийн даатгал болж, бизнес эрхлэгчдийн “нуруу”-г авах болсон нь маргашгүй үнэн. Хуучирсан тогтолцоог суурь үндсээр нь өөрчилж байж эл гажигийг халахаас өөр шийдэл үгүй. 

Гагцхүү иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх агуулгаар нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх ёстойг Д.Амарбаясгалан дарга УИХ-ын гишүүд төдийгүй Засгийн газарт дайв. Өөрөөр хэлбэл, шинэчлэл нэрийн дор нийгмийн даатгалын сангийн алдагдал, буруу удирдлага, хулгай луйврын ул мөрийг нөхөх бус Монгол Улсын иргэн бүр өөрийн хуримтлалынхаа жинхэнэ эзэн байх зарчмыг гол цөмөө болгож, бодит реформыг Засгийн газар, холбогдох яам боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатайг мэдэгдэв. Үндсэндээ Засгийн газраас нийгмийн даатгалтай холбоотой реформыг хийх нь цаг хугацааны асуудал ч “D-parliament” цахим платформоор дамжуулж 100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд парламентаар хэлэлцүүлж, Ажлын хэсэг байгуулах хуулийн хаалга нээлттэйг энд сануулах нь зүй. 

2.

Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт татварын таатай орчныг бүрдүүлж, үе шаттайгаар бууруулахаа амладаг ч бодитоор биеллээ олсон нь бас л үгүй. Угтаа бол жил бүрийн төсвийн төсөл, түүгээр дамжуулан хэрэгжүүлдэг орлого, зарлагын бүтэц хэрхэн уялдаа холбоотой буйгаас тухайн жилийн бүрэн зураглал хамаардаг. Татвар байх ёстой юу мэдээж байх ёстой. Нэг талаас нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстойг ч Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас онцолдог.

Монгол Улсад бол эсрэгээрээ. Зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд татварын бодлого бүхэлдээ чиглэх болсон нь хувийн хэвшлээ “нугаслах” суурь шалтгаан болсон. 2024 онд гэхэд төсвийн орлогын 92 хувийн дан ганц татварын орлогоос бүрдүүлсэн нь үүний бэлээхэн жишээ. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжлийн гол дайсан нь татвар, түүний дагасан дарамт шахалт болсныг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрсөн нь энэ. Уг нь дарамт бус боломж бий болгох нь Төрийн үүрэг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд татварын хуульд “косметик хагалгаа” хийж аргацааж ирсэн хандлагаа өөрчлөх ёстойг парламентын танхимаас сануулж эхэлсэн нь маргаангүй дэвшил.

Татвар бууруулах болгонд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал тэргүүтэй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх нь тодорхой. Гэхдээ төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх, Төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй байх шаардлага тулгарна. Тэр нь Төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж улсын төсөвт төвлөрүүлэх. Өдгөө төрийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ийн 74.3 хувьтай тэнцэж байгаа боловч төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг, өгөөж нь үүнээс хэд дахин доогуур буй нь хэн бүхэнд нээлттэй мэдээлэл. 2024 онд төрийн өмчит компанийн 33 хувь нь алдагдалтай ажиллаж, ашигтай ажилласан хэсгийн 90 хувийг “Эрдэнэс Монгол Нэгдэл” дангаар бүрдүүлжээ. Харин Төрийн өмчит компаниудын өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгт хүрээд байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд яваа “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон “Нийтийн өмчийн тухай” хуулийн төслийг яагаад батлах шаардлагатай гэдгийн бодит хариулт ердөө л энэ.

3.

Энэ намрын ээлжит чуулганы нэг онцлог нь төсвийн төслийг  таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалт өнгөрсөн хугацаанд байхгүй явж ирснийг хуулиар илүү тодорхой болгосон гэсэн үг. Ингэснээр төсөв тойрсон хуулийн зохицуулалт өмнөхөөсөө нэн шинэхэн шат дарааллаар явж, тэр хэрээрээ Засгийн газар, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэх нь.

Үндсэндээ улсын төсөв батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх шат дамжлага УИХ-ын гишүүдээс санхүүгийн мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх, нийгмийн шаардлагыг хангаж ажиллах ёстойг шууд утгаараа шаардах нь. Үг хэлснээрээ, товчлуур дарж, санал өгснөөрөө УИХ-ын гишүүний эрх үүрэг хэмжигдэхгүй, төсвийн төслийн хуудас бүрийг уншиж, танилцахын хэрээр иргэдийн эрх ашиг хөндөгдөх нь мэдээж сайн жишиг болж үлдэнэ. Дараа дараагийн төсвийн төсөлд өгөх санал, дүгнэлт, байр суурь нь илүү чанаржиж, чамбайрахын дохио. 

Санаж байгаа бол Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн оролцоог бага зардлаар, өргөн хүрээнд хангаж E-Mongolia систем ашигласан. Үр дүнд нь хамгийн их анхаарал хандуулж төсөв зарцуулах ёстой салбараар эрүүл мэнд, боловсролыг нэрлэсэн. Гэвч өргөн мэдүүлсэн төсөвт боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирсэн нь бидний хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд тулгараад байгаа дээр дурдсан бэрхшээлүүдийг шийдэхэд дорвитой нэмэр болж чадахааргүй байна гэдгийг УИХ-ын дарга хэлнэ лээ.

Түүнчлэн өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг гишүүд анхааралдаа авахыг, эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийхийг сануулсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ, энэ парламент өөрөө гаргах учраас төсвийн төслөө хэрхэн хамгаалж гарах, батлуулж чадах эсэх нь цэвэр Засгийн газрын ажил.

Харин Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” бодлогыг санаачилж, тугаа болгосон спикер Д.Амарбаясгалангийн стратеги төсвийн төсөл хэлэлцэж эхэлсэн энэ өдрүүдэд илүү бодитоор хэрэгжих нь. Энэ намрын ээлжит чуулганаас эхэлж төсвийн төслийг  таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэхээр болсон нь нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох, хамгийн гол нь “Хүн төвтэй төсөв” боловсруулж, батлахыг дан ганц Засгийн газар гэлтгүй УИХ-ын 125 гишүүнд давхар дайж, сануулж буй УИХ-ын даргын мессеж гэдэг нь тодорхой.

Эх сурвалж: "www.uzeg.info" Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    51 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    51 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    59 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    1 цаг 3 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    3 цаг 43 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    4 цаг 13 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    4 цаг 28 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    4 цаг 34 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    4 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 14 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    5 цаг 37 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    5 цаг 48 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    5 цаг 52 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 12 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Танилц: Маргаашаас халуун ус хязгаарлах байршлууд
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 14 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК