зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Төгсцогт эхний өрсөлдөгчөө “будаа” болгож, волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид тодорлоо

2012-4-07
0
ЖИРГЭХ
Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт “Спрайт” лигийн “Бүх одод”-ын тоглолт, Азийн аваргад оролцох эмэгтэйчүүдийн волейболын шигшээ багт тоглох тамирчдын нэр тодорсон гээд олон сонирхолтой тэмцээн, уралдаан боллоо.
 sporting-toim   24tsag.mn өнгөрөгч долоо хоногт Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт “Спрайт” лигийн “Бүх одод”-ын тоглолт, Азийн аваргад оролцох эмэгтэйчүүдийн волейболын шигшээ багт тоглох тамирчдын нэр тодорсон гээд олон сонирхолтой тэмцээн, уралдаан боллоо. Ингээд дотоодод болсон тэмцээн уралдааны талаар болон Монголын тамирчид хилийн чанадад хэрхэн амжилт үзүүлснийг сонирхоцгооё.

               Гуравдугаар сарын шилдэг тамирчнаар хэн тодрох вэ?

   Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын Маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар жүдо бөхийн тамирчин С.Ням-Очир тодорсон. Харин одоо гуравдугаар сарын шилдэг тамирчинд өрсөлдөх тамирчдын нэр тодроод байна. Сарын шилдэг тамирчинд:
 
Какүрюү М.Ананд – Мэргэжлийн сумогийн Харү башѐд 13 давж, озэки цолны болзол биелүүлснээр энэ цолонд хүрсэн Монголын дөрөв дэхs1 бөх боллоо.

Хакүхо М.Даваажаргал – Мэргэжлийн сумогийн Харү башѐд түрүүлснээр 22 дахиа түрүүлж их аварга Таканоханагийн амжилттай зэрэгцсэн юм.

С.Баярнаран – Арабын нэгдсэн эмират улсад болсон пара хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртэж, паралимпийн эрхээ авсан. Дэлхийд чансаагаараа тавдугаар байранд бичигдэж буй.

Т.Болортуул – Боксын спортын ОУХМ. Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.

Э.Уянга - Боксын спортын ОУХМ. Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медальхүртсэн.

У.Мөнх-Эрдэнэ - Польшийн Варшав хотноо болсон олон улсын тэмцээнд алтан медаль авсан.
 Дээрх тамирчдын хувьд салбартаа маш том амжилт үзүүлж байгаа бөгөөд гуравдугаар сарын шилдэг тамирчнаар аль нь ч тодорч магадгүй юм. Хамрах хүрээ, чансааг нь харвал зээрэнцэг шидэлтийн ОУ-ын тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэн улмаар паралимпийн эрх авсан С.Баярнаран энэ сарын шилдэг тамирчнаар шалгарах өндөр боломжтой юм.

Волейболын Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид тодров.
 
  s1 Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын хоёр дахь удаагийн тэмцээн манай улсад зохиогдохоор болсон.
   Анхны тэмцээн 2009 онд Тайландын Бангконг хотноо болж байсан ба хоёрдугаар тэмцээнийг Азийн оюутны спортын холбооноос /АОСХ/ олгосон эрхийн дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 09-15 ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Тэмцээнд оролцох шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэхээр олон хоног ажилласан бөгөөд эцсийн байдлаар 12 тамирчинг сонгон шалгарууллаа. Тамирчдын нэрсийг өнгөрсөн 4 дүгээр сарын 2-нд зарласан юм.

   Үүнд:  Багийн ахлагчаар спортын дэд мастер Э.Мөнх-Үйлс, багийн тамирчнаар олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер П.Буянжаргал, Д.Алтансувд, Д.Цэндхүү, дэд мастер Г.Энхсайхан, А.Пүрэвсүрэн, Ч.Халиун, А.Наранчимэг, Л.Отгонцэцэг, 1 дүгээр зэргийн тамирчин  А.Батжаргал, Д. Үнэнтуяа нар багтжээ.  Монголын баг тамирчдын дундаж өндөр нь 179 см юм. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Солонгос улсын дасгалжуулагч Жон Юн Ха ажиллах юм.
Монголын тамирчид тэргүүлэх бүрэн боломжтой.

   Мэдээж нэгдүгээрт эх орондоо зохиогдож байгаа энэ тэмцээнд сэтгэл зүй, цаг уурын болоод, хөгжөөн дэмжигчдийн нөлөө тамирчдад сайнаар нөлөөлнө. Монголын багийн бүрэлдэхүүнд орсон тамирчид нь 2009 онд Серби улсын Белград хотноо Дэлхийн оюутны зуны спортын Универсиад 25 дугаар наадам, Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээн, 2010 оны БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон Азийн спортын их наадам, 2011 оны БНСУ-ын Чэжү хотноо болсон Зүүн азийн тэмцээн, ОХУ, БНХАУ, БНСУ-д болж байсан олон улсын туршлагатай тамирчид юм.

   Мөн 2009 онд болсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд 7 орны баг тамирчидтай өрсөлдөн Тайланд, БНХАУ-ын дараа орж, хүрэл медаль хүртсэн юм. Тус тэмцээний шилдэг тамирчнаар ОУХМастер Г.Цэцэгжаргал, шилдэг хамгаалагчаар П.Буянжаргал нар шалгаран өндөр амжилт үзүүлсэн. Одоо 4 дүгээр сарын 9-нд тэмцээн эхлэхийг л хүлээж байна.

    “Спрайт” сүпер лигийн “Бүх оддын тоглолт” боллоо
 
   Хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн Спрайт сүпер лигийн бүх оддын тоглолт 4 дүгээр сарын 2-нд “SPRITE ALLSTAR ERDENET 2012” нэртэйгээр  хөдөө орон нутагт буюу Орхон аймгийн Эрдэнэт хотноо анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. “Бүх Оддын тоглолт” уламжлал ёсоор шилдэг тоглогчдын хоорондох тоглолтоор эхэлсэн. Лиг эхэлснээс хойш статистик үзүүлэлтээр багаа төдийгүй лигийн залуусаас шилдэг  s1байсан тоглогчид  баруун, зүүн гэсэн  хоёр багт хуваагдан өрсөлдсөн юм. Тэмцээний эцсийн дүнд  МУГТ, ОУХМ  Ц.Шаравжамцаар ахлуулсан зүүн бүсийн тамирчид 58:54 харьцаатайгаар өрсөлдөгч багаа буулган авлаа. “Бүх Оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч”-ийг хожил  авсан багаас тодруулдаг уламжлалтай бөгөөд “Дархан” багийн  тоглогч С.Мөнхтүвшин тодорлоо. Тэрээр “Бүх оддын тоглолт”-нд 22 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт гүйцэтгэж, оноо авалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Түүний хувьд  лиг эхэлснээс хойш нэг тоглолтонд 25,8 оноо дундчилж, лигийн бүх тоглогчдоос нэг тоглолтонд оноо авалтаараа тэргүүлж байсан шилдэг тоглогч юм. “Бүх Оддын тоглолт”-ын “Үнэ цэнэтэй тоглогч” маань 1.000.000 төгрөг, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр шагнагдлаа.

   Харин “Бүх Оддын тоглолт”-ын “3 онооны шидэлтийн тэмцээн”-д нийт долоон тамирчин өрсөлдсөнөөс аваргын төлөөх тоглолтонд,  энэ жил аваргаа хамгаалж буй “ОТИС” багийн Эрдэнэбаяр болон “Эрдэнэ дрийлинг RIGS” багийн Г.Нямбаяр, “Танан Импекс” багийн Ц.Отгонсүх нар өрсөлдсөн.  Хамгийн их буюу 11 оноог алсын зайнаас цуглуулж чадсан “Эрдэнэ дрийлинг RIGS” багийн Г.Нямбаяр түрүүлж, шинэ аварга болов. Харин багийн тэмцээнд “ОТИС”-ийн Г.Олдохбаяр, Ж.Батболд нар, “Ур чадварын тэмцээн”-д “Эрдэнэдрийлинг  RIGS” багийн Б.Баярбат, “Цагираган дээрээс довтлох” үзүүлбэрийн тэмцээнд  “УБЦТС ХК” багийн А.Бямбадорж түрүүлсэн юм. “Спрайт” сүпер лигийн тоглогчдын ур чадвар тоглолтоос тоглолтын хооронд сайжирч байгаа бөгөөд түрүүлсэн баг нь “Пепси” дээд лигт дэвших юм. Багуудын чансаа тоглолтыг харахад “Эрдэнэ дрийлинг RIGS” баг гайхалтай байгаа бөгөөд түрүүлэх өндөр боломжтой гэж таамаглаж байна.

  Боксын олимпийн эрх олгох тэмцээнд манай тамирчид оролцож байна. Н.Төгсцогт эхний өрсөлдөгчөө “будаа” болгов.
 

   Өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг буюу 4 дүгээр сарын 04-нд Казахстаны Астана хотод боксын Азийн аварга шалгаруулах, азийн тамирчдад олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн эхэллээ. Манай тамирчдын хувьд олимпийн эрх авах сүүлийн боломж учраас бүгд бүх хүч чадлаа дайчлах нь дамжиггүй. Манайхаас 52 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 56 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, 60 кг-д З.Энхзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Т.Чулуунтөмөр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, -91 кг-д Т.Эрболат гэсэн долоон тамирчин оролцож байгаа бөгөөд тамирчдыг Д.Ганзориг, Р.Сайханбилэг нар дасгалжуулж байгаа юм.

s4Ингээд жин тус бүрт өрсөлдөх Монголын тамирчдын эрх авах магадлалыг үзье.
   52 кг: Ардын багш Д.Банди “Н.Төгсцогтод би итгэдэг. Тэр бол бокс тоглох төрөлхийн авъяастай” хэмээн манай сайтад ярилцлага өгч байсныг санаж байгаа байх. Тэр ч утгаараа гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд эрх авах магадлал хамгийн өндөртэй магадлалтай. Уг жинд одоо Ази тивд дөрвөн эрх үлдсэн байгаа. Тэгэхээр Н.Төгсцогтын хувьд медаль дээр буухад л Лондоныг зорих тийзээ өвөртөлнө гэсэн үг. Хамгийн сүүлд ирсэн сайн мэдээ бол Н.Төгсцогтых. Тэрээр эхний тулаандаа Филиппиний боксчин Салудар Рэйг хугацаанаас нь өмнө 10:3-аар илт давуу буулгаж авсан юм. Түүний дараагийн өрсөлдөгч нь Энэтхэгийн боксчин бөгөөд нөгөөдөр тулалдана. 52 кг-ын жинд нийт 19 боксчин өрсөлдөж байгаа ба манай тамирчны хувьд дахин гурав ялсан тохиолдолд олимпийн эрх авна.
   56 кг: Энэ жинд олимпийн аварга Э.Бадар-Ууган оролцох ёстой байсан. Гэвч бэртлийн улмаас Лондоны олимпийг өнжихөөс өөр аргагүйд хүрсэн. Харин түүнийг олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай орлосон ч эхний тойрогтоо ялагдаж тэмцээнийг өндөрлүүлсэн. Ингэснээр 56 кг-ийн жинд манай улсаас олимпод оролцохооргүй боллоо.
   60 кг: Уг нь Монголын боксчдын амжилт үзүүлдэг гол жин гэж байгаа. Гэхдээ энэ удаа З.Энхзоригийг тун хүнд даваа хүлээж байна. Ердөө ганцхан эрх үлдсэн учраас тэрээр заавал алтан медаль зүүж байж олимпод оролцоно. Тэгэхээр энэ жинд эрх авна гэж 100 хувь найдаад хэрэггүй. З.Энхзоригийн хувьд Монголын шилдгүүдийн нэг хэдий ч томоохон гол тэмцээнүүдэд азгүйтдэг тал бий. Харин энэ удаа ямар амжилт үзүүлэхийг харж л байя.
   69 кг: Эрх авах боломжтой жингүүдийн нэг. Яагаад гэвэл энэ жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй Б.Түвшинбатын хувьд 2008 онд азгүйтэж байсан. Олимпийн эрх авахад ганцхан алхам дутаж байсныг спорт сонирхогчид санаж байгаа биз. Одоо энэ жинд гурван эрх бий.
   75 кг: Т.Чулуунтөмөрийн хувьд өөрийгөө дайчилж чадвал Лондоныг зорих боломж харьцангуй нээлттэй байна. Энэ жинд одоо таван эрх байгаа учраас медаль дээр буухад л олимпод оролцоно гэсэн үг. Бүр муугаар бодвол шөвгийн наймд шалгараад тус тэмцээнд түрүүлсэн боксчинд ялагдлаа гэхэд тав дахь эрхийг авах боломжтой юм.
   81 кг: С.Эрдэнэбаярын хувьд ДАШТ-д боломжийн амжилт үзүүлж байсан учраас тивдээ дээгүүр өрсөлдөж эрх авах боломж бий. Түүний хувьд медальд хүрвэл олимпийн эрхтэй үлдэнэ.
   91 кг: Сүүлийн хэдэн жил Монголдоо мандаж байгаа С.Эрболат энэ жинд эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Гэхдээ түүнийг амаргүй даваа хүлээж байгаа. Угаасаа хүнд жинд Азийнхан хол явдаггүй учраас манай тивд ердөө хоёрхон эрх оногдсон. Нэг нь аль хэдийнэ эзэндээ очжээ. Харин үлдсэн ганц эрхийн төлөө шар тивийнхэн нударга зөрүүлнэ. Алтан медаль авч төрийн дууллаа эгшиглүүлж чадсан нь Лондоныг зорьж бусад нь 2016 оныг хүлээхээс өөр аргагүй болно.

   Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн болоод үргэлжилж байгаа онцлох тэмцээн уралдааны талаар 24tsag.mn тоймлон хүргэлээ. Дараагийн долоо хоногийн спортын онцлох үйл явдлын тоймыг дөрөвдүгээр сарын 14-нд буюу бямба гаригт хүргэх болно.  

 
    

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • энхсайхан (202.72.247.244)
    өндөр байн
    2012 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Төгсцогт минь оломпийн аварга болж биднийгээ олон жил баярлуулаарай даа
    2012 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Togstsogtdoo amjilt hvsie. manai sportoor mundag shvv
    2012 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    саяхан
  • Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана
    3 мин
  • ТӨСӨВ: Засгийн газрын тусгай сангуудад 12 тэрбум төгрөгийг зарцуулна
    1 цаг 4 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
    1 цаг 30 мин
  • А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
    1 цаг 32 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай мэдээлнэ
    1 цаг 41 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 48 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    1 цаг 54 мин
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    14 цаг 20 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    17 цаг 50 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    17 цаг 56 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    18 цаг 56 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    19 цаг 7 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    20 цаг 20 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    20 цаг 47 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    21 цаг 9 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    21 цаг 16 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    21 цаг 43 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    21 цаг 47 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК