Өчигдөр АНУ-ын Виржиниа мужид Тэнгисийн цэргийн хүчний сургуулилт хийж байсан бөмбөгдөгч онгоц орон сууцны хороололд унажээ. Ф-18 бөмбөгдөгч онгоц нислэгийн талбайгаас хөөрөөд удаагүй доош унасан байна. Нисэгч нартай нийлээд зургаан хүн бэртжээ. Бөмбөгдөгч онгоц орон сууцны хороолол дунд унасан тул 40 орчим байшинд хохирол учруулсан байна. Онгоцонд техникийн саатал гарсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд осол болсон газарт онгоцны хэлтэрхийг цуглуулж, шалгалт хийж байна.











