ХЗХ-ныхон маргааш
суултаа эхлүүлнэ
Маргааш 10 цагаас Хадгаламж зээлийн хоршооны
хохирогчдын түр хорооныхон МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордны өмнө суулт
хийхээр болжээ. Хадгаламж зээлийн хоршоонд нийт 8301 нэг хүн 28 тэрбум төгрөгөө
залилуулан алдсан юм. Харамсалтай нь ШШГЕГ, шүүх цагдаагийн байгууллагынхан
Хадгаламж зээлийн хоршооны эздийн бүх хөрөнгийг битүүмжилж зарахдаа
замаас нь завшиж, маш бага үнээр зарснаас болж дээрх иргэдийн хохиролийг нөхөн
төлж чадахгүйд хүрсэн аж. Суулт хийгчид доорх гурван шаардлагыг гаргажээ.
1. 8301 хүний 28 тэрбум төгрөгийн хохиролыг төр бүрэн
барагдуулна уу.
2. ШШГЕГ-аас шилжигдсэн хөрөнгийг эргүүлэн татаж, дуудлага худалдааны хуулийг зөрчин зарагдсан
наймааг хүчингүй болгоно уу
3.
ШШГЕГ-аас шилжүүлсэн хөрөнгийг хууль бусаар наймаалцсан
гэх цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудад хариуцлага
тооцно уу
4.
Энэхүү луйварын ард байх магадлалтай Хотын дарга
Г.Мөнхбаяр, ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж нарыг албан тушаалаас нь огцруулна уу гэсэн
шаардлагыг гаргасан байна.