зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын дуучин Болгарын театрт гоцолж, Хүүхэлдэйн театрынхан олон улсын наадамд оролцох эрхтэй болсон долоо хоног

2012-4-08
0
ЖИРГЭХ
24 tsag.mn өнгөрсөн долоо хоногт урлаг соёлын салбарт гарсан үйл явдлыг тоймлон хүргэж байна.

24 tsag.mn өнгөрсөн долоо хоногт урлаг соёлын салбарт гарсан үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

1.Долоо хоногийн онцлох бахархал: Монголын дуучин Болгарын дуурийн театрт гоцлов.

Болгарын дуурийн театрт Италийн хөгжмийн суут зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй Хатагтай” дуурийг өнгөрсөн долоо хоногт тоглолоо. Гол дүр Чио Чио Санд МУСТА, Софи хотын дуурийн театрын гоцлон дуулаач Д.Баясгалан амжилттай тоглож, үзэгчдээс өндөр үнэлэлт авлаа. Д.Баясгалан нь Болгарын Хөгжмийн урлагийн академийг төгссөнөөс хойш тус театрт дуучин, гоцлол дуучнаар ажиллан олон томоохон дууриудын гол дүрийг бүтээж байна. Тэрээр мөн 2011 онд Болгарын Хөгжмийн урлагийн академийн 90 жилийн ойгоор Серби улсын дуурийн театрын дуучин Үржингийн хамтаар бие даасан тоглолтоо сонирхуулж, өндөр ур чадвартай дуучин гэдгээ нотлон харуулсан юм.


2. Долоо хоногийн онцлох шинэ бүтээл: урлаг 5Өнгөрсөн долоо хоногт зохиолч Г.Аюурзана “Бөөгийн домог” романаа солонгос хэл дээр Сөүл хотод хэвлэн гаргасан юм. Уг зохиол нь солонгосчуудын амтархан уншиж байгаа номнуудынх нь нэг болсон байна. Урьд нь түүний “Амь тавьж буй шувууны далавч” ном мөн энэ улсад хэвлэгдсэн билээ. Тэрээр гадны хэд хэдэн оронд номоо хэвлүүлж байсны дотор “Цасны роман” зохиолоо Хонг- Конг улсад хэвлэж байсан юм. Үүний дараа уг зохиол "Million writers award-2012" олон улсын хэмжээний утга зохиолын шагналд нэр дэвшээд одоо ид уншигчдийн санал асуулга явагдаж байна. Энэ шагнал Америкт анх 2004 онд бий болсон бөгөөд Г.Аюурзана зохиолчийн “Цасны роман” зохиол нь “Шилдэг богино хэмжээний хүүрнэл зохиол” төрөлд 13 зохиолчийн хамт нэр дэвшжээ. Шагнал авах эсэх нь гол биш бөгөөд дэвшиж байгаа нь том үзүүлэлт гэж утга зохиолын мэргэжилтнүүд үздэг. Дашрамд дуулгахад, Г.Аюурзана зохиолчийн шинэхэн бүтээл болох “Шүгдэн” роман болон түүний орчуулсан “Монтень. Сонгомол эсээнүүд” /УБ.,2004/ зохиол, Л.Өлзийтөгс зохиолчийн “Үзэхийн хязгаар” номууд Интерномын утга зохиолын бестселлерт дээгүүр байрт явна. 


3. Долоо хоногийн онцлох дурсамж: Энэ сарын 3-нд алдарт яруу найрагч О.Дашбалбар агсны шилдэг бүтээлүүдийг эмхэтгэсэн хос СD худалдаанд гарсан. Энэхүү CD-нд Монголчуудын сонсох дуртай “Амьддаа бие биеээ хайрла”, “Залуус дүү нартаа хэлэх үг”, “Тэнгэр шиг бай” тэргүүтэй хамгийн шилдэг бүтээлүүд багтсан байна. Мөн бүх шүлгийг зохиогчийн өөрийнх нь уншсан хувилбараар хүргэж байгаагаар ихээхэн онцлогтой болжээ. Ард түмний хайртай яруу найрагч О.Дашбалбарыг эргэн дурссан энэ өдөр уншигчид нь түүний уран бүтээлийн CD-г өргөнөөр авч байсан юм.


4. Долоо хоногийн онцлох ёсолгоо:урлаг соёл 4 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар хүндэтгэлийн ёсолгоог хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Ард иргэд ч хүндэтгэлийн ёсолгоог сайшаан хүлээн авсаар байна. ХБНГУ-д Төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн багт багтсан манай урлагийнхан Берлиний тайзнаа хүндэтгэлийн ёсолгоороор ёсолж, танхимд цугласан 1000 гаруй монголчууддаа хүндэтгэл үзүүлсэн. Тоглолтын найруулгыг МУГЖ Д.Сосорбарам хийсэн тул тэрээр өөрөө ч үүнийгээ үлгэрлэн харуулж чадсан.Тус танхимд хуран цугласан монголчуудын төлөөлөлтэй уулзахад энэхүү ёсолгоог их сайхан харагдаж байна хэмээн онцолсон. Нэгэн бүсгүй энэхүү ёсолгоо нь их содон, бусад үндэстнээс ялгаатай, аятайхан харагдаж байна гэсэн юм. Харин Мюнхенд ажиллаж амьдардаг гэр бүлийн яриагаар “Интернэтээс энэ тухай уншиж байсан. Харин энд тайзнаа хараад учир утгыг нь ойлгох шиг боллоо. Үнэхээр сайхан харагдаж байна” гэсэн юм. Ийнхүү хүндэтгэлийн ёсолгоо улам түгэн дэлгэрсээр байна. Монгол ёсолгоо нь эрт дээр үеэс гаралтай зөвхөн монгол хүмүүсийн хийдэг үйлдэл юм.


5. Долоо хоногийн онцлох амжилт: Олон улсын хүүхэлдэйн жүжгийн XXI их наадам тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 3-нд БНХАУ-ын Чунда мужид болно. UNIMA буюу Дэлхийн хүүхэлдэйн холбооноос зохион байгуулдаг Олон улсын хүүхэлдэйн их наадамд Монголын Хүүхэлдэйн театрынхан “Ногоон дарь эхийн домог” жүжгээр оролцох болсон таатай мэдээг дуулгая. Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойсоны “Ногоон дарь эхийн домог” жүжгийг ардын домгоос сэдэвлэж, таягт утсан хүүхэлдэйн аргыг ашиглан 1980-аад оны эхээр олны хүртээл болгож байсан байна. Харин энэ удаагийн жүжгийг Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М.Ариунтуяа шинэчлэн найруулж, жүжигчин Ц.Эрдэнэцэцэг, Я.Өнөртуул, Д.Батмөнх нар амилуулсан юм. Манай театрынхан энэхүү уралдаанд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа аль хэдийн эхэлсэн гэдгээ мэдэгдлээ.

урлаг соёл 4Өнгөрсөн долоо хоногт Монголын кино ертөнцөд шинэ кино мэндэлсэнгүй. Харин удахгүй Мөрөөдлийн театрын уран бүтээлчдийн “Ээжийн дайсан” кино нээлтээ хийнэ. Уг киноны танилцуулах хуудас өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсан. Мөн үзэгчдийг удтал хүлээлгэсэн  “Аравт” түүхэн кино энэ сарын 21-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ. Тус киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн нь олны зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа. Манай нэгэн нэртэй хөгжим судлаач “Энэ бол Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөс хойш төрсөн түүхэн киноны хамгийн шилдэг нь” хэмээн дүгнэсэн байдаг.  Энэхүү киноны нээлттэй зэрэгцэн “Аравт”-ын цомгийн борлуулалтын ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Киноны нээлтээр “Аравт” цомгийг худалдан авбал хөгжмийн зохиолч Б.Чинбатын гарыг үсгийг авахаас гадна, цуг зургаа авахуулах гэнэ.



 “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүр долоо хоног бүр борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Энэ долоо хоногт  “A Sound” хамтлагийн  “Зуун наст” цомог жагсаалтыг тэргүүлж байна.

Т.Хулан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    17 мин
  • Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана
    20 мин
  • ТӨСӨВ: Засгийн газрын тусгай сангуудад 12 тэрбум төгрөгийг зарцуулна
    1 цаг 21 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
    1 цаг 47 мин
  • А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
    1 цаг 49 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай мэдээлнэ
    1 цаг 58 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 5 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    2 цаг 11 мин
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    14 цаг 37 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    18 цаг 6 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    18 цаг 13 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    19 цаг 13 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    19 цаг 24 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    20 цаг 37 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    21 цаг 4 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    21 цаг 26 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    21 цаг 33 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    22 цаг 0 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    22 цаг 3 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК