Япончууд
цацраг туяа харах төхөөрөмж бүтээв
Японы сансрын
судалгааны “Jaxa” агентлаг хүний нүдэнд үзэгддэггүй аюул болох цацраг туяаг харах
технологийг ашиглаж эхэлжээ. Эхэндээ уг технологийг сансар дахь рентген туяаг
ашиглах зориулалттай “Astro-H” гэдэг хиймэл дагуулд зориулан бүтээж
байжээ. Харин цунами болон газар хөдөлсний дараа “JAXA” агентлагийн инженерүүд гамма цацрагийг тодорхойлдог камерыг шинэчлэхээр
шийдсэн байна. Уг шинэ төхөөрөмж нь 180 градусын өнцгөөр хардаг бөгөөд газар,
цонх болон байшингийн дээвэр дээрх гамма цацрагийн хэмжээг тодорхойлж болох
ажээ. Мэргэжилтнүүд шинэ төхөөрөмжөө Фүкүшима мужид туршсан байна. Туршилтын
явцад одоо хэрэглэж байгаа багаж хэрэгслүүдийг бодвол шинэ багаж нь цацраг
идэвхт бодист хордсон газар орныг илүү шинжилж байгаа нь тогтоогджээ.