Олон улсын оюутны хуульчдын холбоо, Олон улсын хуульчдын холбоо,
Америкийн хуульчдын холбоо хамтран АНУ-ын Вашингтон хотод жил болгон
олон улсын хуулийн сургуулиудын хооронд “Jessup Cup” хэмээх шүүхийн
мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.

Олон улсын оюутны хуульчдын холбоо, Олон улсын хуульчдын холбоо, Америкийн хуульчдын холбоо хамтран АНУ-ын Вашингтон хотод жил болгон олон улсын хуулийн сургуулиудын хооронд “Jessup Cup” хэмээх шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Энэхүү тэмцээнд Английн Кэмбриж, Оксфорд, Америкийн Харвард, Колумбын их сургууль, Оросын Москвагийн их сургууль, Хятадын Бээжингийн их сургууль зэрэг дэлхийн томоохон их сургуулиудын оюутнууд оролцдог бөгөөд энэ жилийн тэмцээний шүүгчээр Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн, Английн хуульчдын холбооны гишүүн, Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн, хуульч Р.Батрагчаа хэмээх монгол залуу оролцсон байна. Энэ тэмцээн нь хууль зүйн салбарын хувьд дэлхийд хамгийн өргөн цар хүрээг хамарсан томоохон тэмцээнүүдийн нэг юм. Энэ жил 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 25-31-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотын Капитал Хилтон зочид буудалд болж өнгөрсөн байна.