зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засаг толгойлсон үеийн томоохон ЗУРГААН жагсаал

2025-5-21
0
ЖИРГЭХ

2021 он, Ковидын цар тахлын хатуу жил байлаа. Тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан, одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорч түүнийг залгамжилж гарч ирсэн хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Өнөөдөр түүний гэр бүлийг тойрсон шуугиан хурцдаж иргэд, залуус түүнийг огцруулахаар "Огцрох Амархан" жагсаалд нэгдсээр байна. 

Тэрбээр 2021 онд Ерөнхий сайд болсноосоо хойш цөөнгүй жагсаалын нүүр үзжээ. Тэдгээрийн хамгийн том нь 2022 оны сүүлээр болсон "Нүүрсний хулгайн эсрэг" жагсаал байв.


NoNaadam

Өнгөрсөн дөрвөн жил гаруйн хугацааны эхэнд 2021 оны 6-7 дугаар сард “NoNaadam” жагсаалын нүүрийг үзсэн. "NoNaadam" хөдөлгөөнөөс иргэдийг эрх чөлөөгөө хэтрүүлсэн хэмээн басамжлан доромжилсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрыг огцрохыг шаардаж байлаа. 

NoNaadam хөдөлгөөнийхөн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв ·  Dorgio.mn


“Монголоо аваръя” жагсаал

МОНГОЛОО АВАРЪЯ” ЖАГСААЛ БОЛЖ БАЙНА | Control.mn

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаж, Засгийн газрыг огцрохыг шаардаж, 2021 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг зохион байгуулсан. Тэрбээр суулт хийх явцдаа өлсгөлөн зарлаж, улмаар 17, 18 хоног гадаа хүйтэнд суусны улмаас биеийн байдал нь муудаж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Ийнхүү жагсаал, цуглаан хийх үеэр Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс нэг ч удаа С.Жавхлан болон түүнийг дэмжиж үзэл бодлоо илэрхийлж буй иргэдтэй уулзаж, сонсоогүй юм. 


Эмч нарын жагсаал

2021 оны зургаадугаар сарын 26-наас эхлэн 10 гаруй хоног үргэлжилсэн уг жагсаалаар эмч ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлж, ачаалалтай ажиллаж байгаа эмч нарын өөрсдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн дутагдалтай байдлыг бодлогоор зохицуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Голлох шаардлага нь цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй эмч ажилчдын цалин урамшууллыг улаан, ногоон бүс гэж ялгавартай байдлаар олгохгүйгээр бүгдэд ижил тэгш хандахыг тайлбарлаж, Сүхбаатарын талбайд суулт зарласан. Хэрэв цалин нэмэгдүүлэхгүй бол ажил хаялт зарлахаа илэрхийлсэн байдаг. 

Эмч нарыг “хуйвалдаж, Засгийн эрх булаахаар оролдсон” хэмээн шалгаж байна |  Чухлыг онцлов

Тэд Засгийн газрын шийдвэрт хууртагдсан. Засгийн газрын зүгээс судалж байна гэсэн шийдэлгүй хариу үйлдэл үзүүлж байсан ба тайван суулт зохион байгуулагчдад хэрэг үүсгэн, шалгаж дарамталсан. Тухайн суулт зарласнаас хагас жилийн дараа үргэлжлүүлэн тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байв.


“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал

“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал 2022 оны дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбай, Маршалын гүүр цахим орчинд болсон. Нийтдээ 10-15 мянган хүн оролцсон. Төв талбай дээрх жагсагчдын гол уриа нь “Эх орондоо сайхан амьдармаар байна”, “Үнийн өсөлтийг зогсоо”, “Ажлаа хий”, “Хүнсээ авч хүчрэхгүй 21-р зуун”, “Тэвчээр тасарлаа” гэх мэт уриа лоозонтой байсан юм. Жагсаал цуглаан үндсэн зорилгодоо хүрсэн. Жагсагчдын 15 зүйл бүхий шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, санал хүсэлтийг нь сонсов. Улмаар Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, залуучуудын шаардлагыг хэлэлцэхээр болсон.


Нүүрсний хулгайн эсрэг жагсаал

2022 оны 12 дугаар сард олон мянган хүн өвлийн хүйтнийг үл ажран жагссан. Олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ байсан мөчид иргэдтэй уулзаж, тайлбар өгөхөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар гарч ирлээ. Дөрөв дэх өдрөө  жагсаж буй иргэд бухимдлаа илэрхийлж шуугилдан, Ерөнхий сайд руу дайрч байв. 

Ерөнхий сайд, Үг хэлэх, жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа та бүхэндээ талархаж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх хүчийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  Гол  нь нүүрс, зэс. Тиймээс нүүрстэй холбоотой, зэсийн орд газруудтай холбоотой улстөрчид, хууль хяналтын байгууллага, шүүх зэрэг олон хүмүүсийн бүлэглэл амь бөхтэй оршсоор байна. Энэ асуудалтай Монгол Улсын Засгийн газар тэмцсээр ирсэн. Бүлэглэлтэй хийх тэмцэл тийм амар байгаагүй. 

Одоо бид шийдвэрлэх үедээ ажиллаж байна, энэ бол нүүрсний хулгай. Засгийн газар Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогоод 14 хонож байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 хоногийн ажлын үр дүнг авч хэлэлцсэн. Олон асуудлыг илчилж, гарган тавьж байгаа. Тийм учраас нүүрсний хулгайн асуудал Оюутолгой, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай адилхан шийдэгдэж, үр дүнд хүрнэ. 

Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий. Иргэд маань ялгаж салгаж хандана гэдэгт итгэж байна.

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна гэж хэлсэн байдаг. 


"Огцрох амархан"

Л.Оюун-Эрдэнэ: Хууль бус хөрөнгийг хураах хуулийг батлуулна, би ч шалгуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн инстаграм хаяг дахь тансаг хэрэглээний зургуудаас үүдэлтэй асуудал улс орны хэмжээнд том шуугиан боллоо. Улмаар Ерөнхий сайдын орлогыг нотолж, огцруулах ч асуудал яригдаж байна.

Тэрбээр жагсагчдын өмнө гарч ирээгүй ч хэвлэлд өгсөн тайлбартаа, "Ард түмнээсээ дахин уучлалт гуйя, сэтгэл санааг нь чилээж эргэлзээ төрүүлсэндээ уучлалт хүсье. Надтай холбоотой нотлогдоогүй сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг байдаг юм бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хэрэв миний хүүгийн орлого нотлогдохгүй бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд олон зүйл туулахдаа надад энэ байтугай цохилтууд ирэх байх гэж бодож байсан. Сэтгэл зүйн хувьд үргэлж бэлэн амьдарч байсан. Харин одоо явж буй Баялгийн сангийн хууль, Хөрөнгө хураах хууль гэх мэтийг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж буй "ялаа"-нуудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг бөхөөж чадахгүй, битгий горьд!" гэсэн юм. 

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (59.153.114.231)
    Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороо Гоулдын лтны ордыг ерөнхий сайд асан Сү.Батболд, Нямтайшир, Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
    2025 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    15 цаг 30 мин
  • Үнэн хол биш
    16 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    17 цаг 9 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    20 цаг 1 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    20 цаг 12 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    20 цаг 26 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    20 цаг 33 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    20 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Уржигдар 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    2025-07-25
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    2025-07-25
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    2025-07-25
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    2025-07-25
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    2025-07-25
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-25
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-25
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-25
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    2025-07-25
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    2025-07-25
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    2025-07-25
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК