2025 оны долоодугаар сарын 25-наас 2025 оны 08 дугаар сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 08 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26-нд бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (1)