Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, бүтэн багаараа медалийн болзол хангасан бахархам амжилтын эзэд боллоо. Өмнө нь 2014 оны Казахстан, 2017 оны Индонезийн олон улсын олимпиадаас манай сурагчид 2 мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн сүүлийн 3 жил мөнгөн медалийн буухиа тасраагүй бөгөөд сүүлийн 5 жилийг харьцуулахад дундаж оноо ахисан үзүүлэлттэй байна.
Энэ жилийн олимпиадын даалгаврууд гүйцэтгэл, үйлдэл ихтэй, ялангуяа туршилтын хэсгийн даалгавар их байсныг манай багш дасгалжуулагчид онцлов. Манай сурагчдын хувьд цаг хуваарилалт, гүйцэтгэлийн хурдаа нэмэгдүүлэхэд амжилт илүү ахих боломжтой гэж ажиглагчдын зүгээс дүгнэжээ.
Олимпиадын хүрэл медалийг 15 оноогоор тасалсан бөгөөд манай хүрэл медаль хүртсэн 3 сурагч 19 болон түүнээс дээш оноогоор энэхүү болзлыг биелүүлсэн байна.
Гүрбазарын Батбаяр (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 12-р анги)
Эрхэмбаярын Ичинбат (МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль 11-р анги)
Мөнхтулгын Мөнх-Оргил (1 дүгээр сургууль, 11-р анги)
Ганболдын Азжаргал (Сант сургууль, 12-р анги)