2025 оны долдугаар сарын 24-ний 20:00 цагаас эхлэн долдугаар сарын 25-ны 08:00 цаг хүртэл нийт нутгаар бороо орсон байна. Төв болон зүүн аймгуудын нутгаар 0.2-65.0 мм дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатар аймгийн Халзан суманд 65.0 мм бороо орсон бол Дорнод аймгийн Хэрлэн суманд 37.0 мм бороо оржээ.
Төв аймгийн Лүн, Нийслэл Баянзүрх дүүрэгт 21.0 мм, Булганы Тэшигт 20.0 мм, Хэнтий аймгийн Дадал суманд 19.0 мм, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнодын Чулуунхороотод 18.0 мм, бусад нутгаар 0.0-17.0 мм бороо орсон байна. Салхины хурд түр зуурын нөөлөг салхины үед 26м/с хүрч салхилжээ.