ХБНГУ-ын Бонн хотод 2025 оны 7 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Европын охидын мэдээлэл зүйн олимпиад зохион байгуулагдлаа.Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж
Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын Оюуны ирээдүй сургуулийн 12 дугаар ангийн сурагч Нямдаваагийн Номин-Эрдэнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын Олонлог экзэ сургуулийн 9 дүгээр сурагч Тэмүүжиний Анударь
Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Мандахын Амин-Эрдэнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт-Эрдэм сургуулийн 9 дүгээр сурагч Адъяасүрэнгийн Сод-Уянга нар оролцлоо.
Онлайнаар зохион байгуулагдсан тус олимпиадаас Дархан Уул аймгийн ерөнхий боловсролын Оюуны ирээдүй сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Номин-Эрдэнэ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХҮРЭЛ МЕДАЛЬ-ийг хүртсэн бол нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр сурагч М.Амин-Эрдэнэ ТУСГАЙ БАЙР эзэллээ.
Онлайнаар оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх болон бусад үйл ажиллагааг Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо (ММЗБТН НҮТББ) зохион байгуулан ажиллалаа.