Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 37 хувьд гантай болон гандуу, 63 хувьд хэвийн байна. Тухайлбал Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн зарим нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэрийн нийт, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна (1 дүгээр зураг).
- Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
- Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1 – 5.8 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Сүхбаатарын нийт, Өвөрхангай, Дундговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын зарим, Хөвсгөл, Хэнтийн цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.
- Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудай ишний доод үе хөрсний гадарга дээр гарахаас сүүн бололтын үе шатанд, төмс ихэнх нутагт цухуйлтаас цэцэглэлтийн үе шатанд явагдаж байна. Улаанбуудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 29-66 см байгаа бол Булганы Сэлэнгэ, Увсын Баруунтуруунд 82-94 см байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад улаанбуудайн өндөр ихэнх талбайгаар 10 орчим см - ээр бага байна.
- МАА-н үйлдвэрлэлд ноос хяргах, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд усалгаа хийх, хор цацах ажил хийгдэж байна.