ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийг танилцууллаа.
Танилцуулгад, Монгол Улс 2025 оны эхний зургаан сард нийт 145 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 12.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 6.6, импорт 5.5 тэрбум ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны 1.5 тэрбум ам.доллар буюу 58.1 хувиар буурчээ.
Нийт экспорт 1.3 сая ам.доллараар буурч, өмнөх оны мөн үеэс импорт 150 сая ам.доллараар өсжээ. БНХАУ-тай 2025 оны эхний зургаан сард 8.2 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67.3 хувийг эзэлж байна. Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ.