Улсын их баяр наадмын Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд долоо даван түрүүлэн улсын Шонхор цол хүртсэн Р.Омараас утсаар цөөн зүйл тодрууллаа.
-Улсын Шонхор цол хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Наадам дуусаад нутаг руугаа явав уу. Одоо хаагуур амарч байна вэ?
-Тэгсээн, би Дархан-Уул аймгийн Хонгор сумынх. Нутагтаа оччихоод одоо Баян-Өлгийд явж байна. Наймдугаар сарын эхээр Улаанбаатар руу очно оо.
-Анхны багш нь хэн гэдэг хүн байдаг вэ?
-Бөхийн анхны багш минь Ю.Гомбосүрэн гээд сайхан хүн бий. Дархан-Уул аймгийн Хонгор суманд амьдардаг Увсын хүн бий. Харин жүдогийн багш маань Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар.
-Бэлтгэлээ хаана базаасан бэ?
-“Өлгийн хүчтэн” дэвжээн дээрээ хийсэн.
-Шонхор цолоо авахдаа индэр рүү өмсөж гарсан дээлийг нь Б.Серик заан бэлэглэсэн гэсэн үү?
-Тийм ээ, Б.Серик заан улсын баяр наадмын өмнө надад өөрийн заан болж байхдаа өмсөж байсан сайхан дээлээ бэлэглэсэн. Ахынхаа дээлийг өмсөөд Шонхор цолоо авлаа. Бэлгэшээж байна.
-Б.Серик заан та хоёр хамаатан билүү?
-Миний үеэл ах шүү дээ.
-Дээлээ бэлэглэхдээ Б.Серик заан юу гэж хэлж байв?
-Юм хэлээгүй ш дээ, ах аа. Зүгээр л бэлэглэсэн.
-За, баярлалаа. Улаанбаатарт ирэхээр нь уулзаж ярилцах хүсэлтэй байна аа.
-За.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (1)