Хааж, шинэчлэх замуудын мэдээллийг хүргэж байна.
10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
- Зам хаах: 7 дугаар сарын 22-ны 23:00 цаг
- Зам нээх: 7 дугаар сарын 26-ны 06:00 цаг
Сансарын колонкын уулзвараас хойш Хайлааст-Ганц худгийн уулзвар болон Ганцын буудал буюу Төгс хүнсний дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
- Зам хаах: 07 дугаар сарын 24-ний 00:00 цаг
- Зам нээх: 07 дугаар сарын 30-ны 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.