Ойрын өдрүүдэд говийн бүс нутгаар +30 градусыг давж хална. Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +22…+27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35…+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчим: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.
Багануур орчим: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +25…+27 градус дулаан байна.
Тэрэлж орчим: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+25 градус дулаан байна.