Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны ирэх сарын 4-нөөс эхлэн “И-Монголиа” системээр хүлээн авахаар болжээ.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ бий. Үүнээс 136 мянга орчим нь нийслэлд хамаарч буй аж. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийслэлийн хүүхдүүдийг насаар нь ангилбал, хоёр настай 30304, гурван настай 31843, дөрвөн настай 35698, таван настай 37837 хүүхэд байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв.
Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээ авахдаа:
-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх,
-Шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол ирэх сарын 15-наас өмнө баталгаажуулсан байх шаардлагатай аж.