Хамгийн олон реппер дэлгэцийн нэг уран бүтээлд дүр бүтээсэн нь “Rhyme” уран сайхны кино. Тэгвэл тус киноны нээлт өнөөдөр буюу есдүгээр сарын 5-ны 17:00 цагаас The Corporate Hotel and Convention Centre-т болно. Түүнчлэн энэхүү кино нь найруулагч А.Баттүшигийн бүтээл юм. Өнөөдөр нээлтээ хийх “Rhyme” УСК энэ өдрөөс эхлэн бүх кино театраар үзэгчдийн хүртээл болно.
Харин киноны орон нутаг дахь нээлт энэ амралтын өдрүүдэд болно. Тодруулбал, 9 сарын 6-нд Хөвсгөл, 9 сарын 7-нд Эрдэнэт, Дархан-Уул аймагт нээх юм. Нээлтэд "Rhyme" киноны уран бүтээлчид оролцоно.