зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо

2025-9-05
0
ЖИРГЭХ

2025 ОНЫ 8 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай орны 8 дугаар сарын агаарын дундаж температур (1991-2020 оны дунджаар) Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12°С (53.6°F) –аас хүйтэн, говь-цөлийн бүс нутгаар +18.1°С (64.6°F) –аас +26°С (77°F), бусад нутгаар 12.1°С –аас +18°С (53.8°F –аас 64.4°F) дулаан байдаг байна.

Монгол орны хэмжээнд 8 дугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 24 хувь нь ордог. Тус сард төвийн болон нутгийн хойд хэсгээр 60.1-125 мм, говь-цөлийн бүс нутгаар 5-30 мм бусад нутгаар 30.1-60 мм тунадас ордог байна.

Зураг 1. 1991-2020 оны 8 дугаар сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны орон зайн тархалт

2025 оны 8 дугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -1.6°С-аар хүйтэн, ОЖД-аас 0.3°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 15 дахь дулаан сар болж өнгөрлөө. Сарын агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд (Зураг 2) нийт нутгийн дийлэнх буюу 81.4% нь дунджийн орчим, 17.8% нь дунджаас 1.1–ээс 3.0°С-аар дулаан, 0.8% нь дунджаас хүйтэн байжээ. 

Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 44.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 33.4%, ОЖД-аас 3.01%-иар тус тус бага бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 38 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл (Зураг 2) нийт нутгийн 55.8% нь дунджаас бага, 31% нь дунджаас ахиу, 13.2% -д дунджийн орчим хур тунадас унасан байна.

Зураг 2. 2025 оны 8 дугаар сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

Монгол орноор болон 4 бүсээр хуваан дунджилсан 8 дугаар сарын агаарын дундаж температурын хоногийн явцыг авч үзэхэд (Зураг 3) ихэнх хугацаанд нийт нутгаар ОЖД-аас 0.2°С-аас 4.5°С-аар дулаан, харин 2 болон 3 дугаар 10 хоногийн эхэн үеэр ОЖД-аас -0.2°С-аас -4.1°С-аар хүйтэн байсан байна. Хур тунадасны хувьд 1 дүгээр 10 хоногт зүүн болон төвийн бүс нутгаар, 2 дугаар 10 хоногт зүүн, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй ахиу хур тунадас тус тус орсон. Баруун болон өмнө бүс нутгийн хувьд харьцангуй бага хур тунадастай байжээ.

Зураг 3. Хоногийн агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

Монгол орноор болон 4 бүсээр хуваан дунджилсан 8 дугаар сарын агаарын дундаж температурын хоногийн явцыг авч үзэхэд (Зураг 3) ихэнх хугацаанд нийт нутгаар ОЖД-аас 0.2°С-аас 4.5°С-аар дулаан, харин 2 болон 3 дугаар 10 хоногийн эхэн үеэр ОЖД-аас -0.2°С-аас -4.1°С-аар хүйтэн байсан байна. Хур тунадасны хувьд 1 дүгээр 10 хоногт зүүн болон төвийн бүс нутгаар, 2 дугаар 10 хоногт зүүн, 3 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар харьцангуй ахиу хур тунадас тус тус орсон. Баруун болон өмнө бүс нутгийн хувьд харьцангуй бага хур тунадастай байжээ.

Агаарын үнэмлэхүй их температур 30°С-ыг давж халсан өдөр Баянхонгорын Эхийнгол 25 өдөр, Говь-Алтайн Тоорой, Өмнөговийн Ханбогд, Булган (Сайхан станц), Дорноговийн Хөвсгөл сум орчмоор 16-20 өдөр, бусад нутгаар 10-оос цөөн өдөр ажиглагджээ.

 

Зураг 4. 30°С-аас халуун өдрийн өдрийн тооны газарзүйн тархалт

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 37.1°С, үнэмлэхүй бага утга Завханы аймгийн Цэцэн-Уул суманд -4.3°С хүрсэн. Харин хөрсний температурын үнэмлэхүй их утга Баянхонгор аймгийн Шинэжинст суманд (Эхийнголд) 66°С, үнэмлэхүй бага утга Завханы аймгийн Цэцэн-Уул суманд -7°С хүрч хүйтэрсэн байна. Тухайн сард хоногт хамгийн ихдээ Дорнод аймгийн Дашбалбар суманд 12-ны өдөр 69.6 мм тунадас орсон. Агаарын даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 943.2гПА, хамгийн бага утга Баянхонгорын Баянбулагт 768.2гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хамгийн их хурд Булган аймгийн Гурванбулаг суманд 37м/с хүрсэн байна.

Зураг 5. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд

 

Уур амьсгалын өөрчлөлт нөөцийн судалгааны хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
    20 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
    1 цаг 13 мин
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
    1 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    1 цаг 44 мин
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
    1 цаг 50 мин
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
    1 цаг 51 мин
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    2 цаг 1 мин
  • Нэгдсэн төслийн удирдлагын газар болон Монголын Төмөр замын инженерүүдийн холбоо хамтран ажиллана
    2 цаг 33 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 45 мин
  • Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ
    3 цаг 6 мин
  • Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо
    3 цаг 49 мин
  • Монгол, Казахстаны хооронд шинэ маршрут бий болгох, нислэгийн давтамжийг тогтмолжуулах чиглэлээр харилцан санал солилцлоо
    3 цаг 52 мин
  • Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо, Астанагийн Олон улсын санхүүгийн төвтэй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа
    4 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
    4 цаг 37 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    4 цаг 47 мин
  • ТӨСӨВ 2026: Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулна, 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчилнэ
    4 цаг 58 мин
  • ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    5 цаг 15 мин
  • Монгол, Казахстан улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно
    5 цаг 35 мин
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
    6 цаг 4 мин
  • Авто тээврийн дэд зөвлөл “BRT тусгай замын автобус” төслийн ТЭЗҮ-ийг дэмжлээ
    6 цаг 19 мин
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Канад улсын Саскачеваны их сургуультай жимс жимсгэний чиглэлээр хамтарч ажиллана
  • ЗГ: Багшийн хөгжлийн гурван жилийн төлөвлөгөө боловсруулж, багшийн дундаж цалинг нэмэгдүүлэхэд анхаарна
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцоно
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Энэ сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • СУРВАЛЖИЛГА: Есдүгээр сарын нэгэн-Шинэ мөрөөдлийн эхлэл
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
24 баримт
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК