Сургууль бүрийн үүдэнд "Есдүгээр сарын 1, ерөөсөө бидний баярын өдөр…" гэх дуу эгшиглэж, үсээ сүлжсэн охид, цэмцгэр гэгч нь хувцасласан хөвгүүдээр анги танхимууд дүүрч хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ жил 41 мянган хүүхэд ЕБС-д элсэн суралцаж буй. Ийнхүү "Шинэ Санаа Иннова" сургуулиас бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.
Ж.Энхчимэг: Манай сургуулийн хувьд түүхэн хичээлийн жил эхэлж байна
“Шинэ Санаа Иннова” сургуулийн Гадаад харилцааны менежер, ахлах сургуулийн зөвлөх багш Ж.Энхчимэг
"Монголынхоо өнцөг булан бүрт шинэ хичээлийн жилээ угтан авч буй багш нар болон сурагчиддаа эрдмийн баярын мэнд хүргэе. Манай сургуулийн хувьд түүхэн хичээлийн жил эхэлж байна. Бид энэ жилээс баруун Австралийн хөтөлбөрийг сургалтдаа хэрэгжүүлж байна" гэв. Дэлгэрэнгүй видео ярилцлагыг эндээс үзнэ үү.
Нэгдүгээр ангид орсон "ГОЁ" байна
"Нэгдүгээр ангид орсон гоё байна. Би том болоод эмч болно" Видео ярилцлагыг эндээс үзнэ үү.
С.Бадамдагина: Сурагч нартайгаа найз шиг нь, ээж шиг нь харилцахыг хичээдэг
“Шинэ Санаа Иннова” сургуулийн бага ангийн багш С.Бадамдагина
"Багш мэргэжилдээ дуртай, хайрладаг, хүндэлдэг. Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагч нартайгаа найз шиг нь, ээж шиг нь харилцахыг хичээдэг" гэв. Дэлгэрэнгүй видео ярилцлагыг эндээс үзнэ үү.
Д.Мөнхзаяа: Мөрөөдлийн их дээд сургуульдаа элсэн орох боломжийг "Шинэ Санаа Иннова" сургууль нээж өгч байгаа
Баруун Австрали хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны хэрэгжүүлэгч байгууллагын захирал Д.Мөнхзаяа
"Баруун Австралийн хөтөлбөртэй "Шинэ Санаа Иннова" сургуулийг төгсөөд шууд мөрөөдлийн их дээд сургуулиуддаа элсэн орох боломжтой" гэв. Дэлгэрэнгүй видео ярилцлагыг эндээс үзнэ үү.
Д.Батчулуун