Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүа-16 хүн
- Хөнгөн – 3
- Дунд – 12лж байга
- Хүнд-1 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13413, гэрээр эмчлүүлж буй 2, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5038 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3072, 5-9 насны 1728 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.