Монгол орны тусгай хэрэгцээний отрын бүс нутагт энэ жил 653 мянган толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа гараад байна.
Улсын хэмжээнд байгалийн хадлан ургаагүй, гангийн эрсдэлд өртсөн аймгуудын малчдыг отрын 9 бүсэд өвөлжүүлэх юм.
Отрын бүс нутгийн бэлчээрийн нөөц нь зөвхөн малын өвөлжилтөд зориулагдахаас гадна бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, байгаль орчны доройтлоос сэргийлэх, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь болдог. Тиймээс мал сүргийн өвөлжилт, хаваржилтыг тогтвортой давахад зориулан отрын бэлчээрийн сангийн судалгааг жил бүр хийдэг. Энэ нь зөвхөн тухайн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээний хүнсний аюулгүй байдал, малын чанартай өсөлтөд нэн чухал үзүүлэлт юм.
Отрын бүс нутгуудын даац:
- Баяннуруу отрын бүс нутаг: 105,2 мянган га талбайг хамарсан Баяннуруу отрын бүсэд 27500 мал толгой мал,
- Багахайрхан отрын бүс нутаг: 63,8 мянган га талбайд 51373 толгой мал,
- Чилэн отрын бүс нутаг: 34,1 мянган га талбайд 45758 толгой мал,
- Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутаг: 192,8 мянган га талбайд 250,000 толгой мал,
- Аргалант отрын бүс нутаг: 118,6 мянган га талбайд 35184 толгой мал,
- Хөх дэл отрын бүс нутаг: 37,9 мянган га талбайд 26000 толгой мал,
- Ачит нуур отрын бүс нутаг: 28,9 мянган га талбайд 16000 толгой мал,
- Малах отрын бүс нутаг: 73,1 мянган га талбайд 98320 толгой мал,
- Чойбалсан отрын бүс нутаг: 124,4 мянган га талбайд 103758 толгой мал өвөлжих боломжтой байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ