Ерөнхий сайдын тэргүүлж буй Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар Хүүхдийн төлөө сангийн энэ оны төсөвт батлагдсан 7.8 тэрбум төгрөгийг дараах чиглэлээр зарцуулахаар шийдвэрлэв.
- Хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах
- Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлэг байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх
- Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын задгай талбай, хөлбөмбөгийн талбайн засвар шинэчлэлд зарцуулахаар боллоо.