"AI for Women 100x100" хиймэл оюуны чиглэлээрх хөтөлбөрийг AI Academy Asia санаачлан Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөр хиймэл оюуны чиглэлээр суралцах болон мэргэших хүсэл эрмэлзэлтэй 100 эмэгтэй сурагч болон ерөнхий боловсролын сургуулийн 100 эмэгтэй багшийг хамруулах бөгөөд энэ чиглэлээр системтэйгээр бэлтгэх юм.
Хөтөлбөрийн ач холбогдол, онцлог
- Эмэгтэй сурагчид хиймэл оюуны суурь ойлголтыг судалж, практик ур чадвар эзэмших, мөн бодит төсөл дээр ажиллах боломжтой.
- Багш нар хиймэл оюуны сургалтын арга зүйд суралцаж, энэ түвшний ойлголтоо гүнзгийрүүлэн сургалтын үйл ажиллагаа болон сургуульдаа нутагшуулах ач холбогдолтой.
Мөн уг хөтөлбөрт алслагдсан аймаг, сумд болон Улаанбаатар хотын захын дүүрэг, хороололд амьдарч буй 14-18 насны охид (ЕБС-ийн 9-12-р ангид суралцаж буй) болон одоогоор багшилж буй эмэгтэй багш нар хамрагдах боломжтой.
Хөтөлбөр нь цахим болон танхимын хэлбэрээр явагдах ба есдүгээр сарын 1-нээс 14-ний өдрүүдэд бүртгэл авах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаар орж авна уу.
- Website: https://www.ai-academy.asia
- Facebook: AI Academy Asia
- Facebook: Girls Code
- Instagram: @ai_academy_asia
- Instagram: @girlscode.mn
Сайн сайхныг санхүүжүүлнэ – Голомт банк